УЛС ТӨР

"Хөдөөний цэцэрлэгт хувьсах зардал өгдөг. С.Чинзориг гишүүн битгий буруу мэдээлэл өгөөд бай"

УИХ-ын чуулганы хуралдаанаар "Төрийн хэмнэлтийн тухай хууль"-ийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: "С.Чинзориг гишүүн хөдөө орон нутгийн хүүхдүүдийн мөнгийг авч хотын хүүхдүүдийн цэцэрлэгийн асуудлыг шийдэж өгөх гэж байна" гэж хэлж, ингэж буруу ойлголт өгч болохгүй. Цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдэж байгаа нь түгжрэлийн асуудлыг шийдэж байгаа нэг хэлбэр.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Хөдөөгийн цэцэрлэгт хувьсах зардал өгдөггүй. Хотын цэцэрлэгт үүнийг хоёр дахин нэмэгдүүлэх гэж байгаа нь үндсэн хуулийн зөрчил болчих вий гэж би болгоомжлуулж байна" гэлээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Үндсэн хуулийн зөрчил гэх нь ч юу юм бэ. Хөдөөгийн цэцэрлэгүүдэд хувьсах зардал өгдөг шүү дээ, битгий ингэж битгий буруу мэдээлэл өгөөд өдөөгөөд байгаач" хэмээн уурслаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button