УЛС ТӨР

Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж эхэллээ

Хуралдааныг даргалагч УИХ-ын гишүүн Н.Энхболд хүрэлцэн ирснээр Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж эхэллээ.

УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг УЕП Б.Жаргалсайхан УИХ-ын даргад өргөн бариад буй. Үүний дагуу энэ асуудлыг ажлын тав хоногийн дотор чуулганаар хэлэлцэх шаардлага үүссэн. Гэтэл уржигдар хуралдсан Халдашгүй байдлын дэд хороо ямар ч шийдэлд хүрээгүй тарсан.

Тиймээс өчигдөр УИХ-ын Даргын дэргэдэх зөвлөл цахимаар хуралдаад өнөөдрийн байнгын хороо, дэд хороо, чуулганы нэгдсэн хуралдааны тов дараалалд өөрчлөлт оруулсан юм.

Хуулийн хугацаатай орж ирсэн УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэх ёстой учраас чуулганы хуралдааныг хойшлуулжээ. Улмаар өнөөдөр өглөө 09:00 цагаас УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдах юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button