Нийгмийн

"Мэлхий гүнж" монголын багачуудтай уулзана

"Орфей" театрын зүгээс хүүхэд багачууддаа “Монголын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан “Мэлхий гүнж" жүжгийг тоглох гэж байна. Тодруулбал, тавдугаар сарын 30-оос зургадугаар сарын 10-ны хооронд Оросын Шинжлэх ухаан соёлын төв (РЦНК)-д тоглоно.

Орос ардын 10 гаруй үлгэрээс сэдэвлэсэн 20 гаруй дүртэй бөгөөд жүжгийн зохиолыг Я.Баяраа бичиж, ерөнхий найруулагчаар Никита Калмыков ажиллаж байгаа аж.

"Орфей" театр нь Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгийг тайзнаа амилуулж, судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.

Х.НАРАНГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button