Нийгмийн

Д.Сумъяабазар "Street food" эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, дэмжиж ажиллахаа илэрхийлжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Street food" эрхэлдэг залуусын төлөөлөлтэй уулзажээ. Улмаар Улаанбаатар хотод хууль зөрчихгүйгээр чөлөөтэй бизнес эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг дэмжин, зөвлөж ажиллахыг үүрэг болгосон захирамжийн хуулбараа өгчээ.

Тэрбээр энэ тухайгаа "Гарсан захирамж, шийдвэрүүд бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа нь залууст бэрхшээл болж байгаа учраас энэ захирамжийг гаргасан. Цаашид захирамж, шийдвэрийн хэрэгжилтэд нугалаа гаргаж, бизнес эрхлэгчдэд дарамт учруулсан албан тушаалтныг шууд мэдэгдэж, мэдээлэл өгч байхаар тохиролцов. Тэд ч хариуцлагатай байж, бид ч боломжоороо дэмжиж ажиллахаар боллоо" хэмээжээ.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button