Нийгмийн
"Хүүгээ эрүүл саруул болоод, дугуй унахыг нь хармаар байна"

Үе мөчний ревматизмтай гэж оношлогдсон хүүгийн ээж монголын ард түмнээсээ хандив хүсэж, төв талбай дээр гурав дахь өдрөө сууж байна.
Тэрбээр "Хүүг маань Б.Түмэн гэдэг. 10 настай. Гурван жил энэ өвчинтэй тэмцэж байна. Эмчилгээний зардалд 260 сая төгрөг шаардлагатай байгаа. Одоогийн байдлаар 84 сая төгрөг цугласан. Дүү маань байраа 50 сая төгрөгөөр зараад өгсөн. Хүү маань одоо хүртэл эмчийн хяналтад байгаа. Хүүгээ эрүүл саруул болоод, дугуй унахыг нь, зургадугаар ангид ороод, гүйж, тоглохыг нь хармаар байна" гэв.
Та бүхэн 5075657485 данс руу сэтгэлийн хандив өргөөрэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.