Нийгмийн

Таваас дээш хүнтэй аяллын баг Монголоос БНСУ-ын Канвон аймагт 15 хоног визгүй зорчино

Зургаадугаар сарын нэгнээс жуулчид БНСУ-ын Жэжү арал 30 хоног визгүйгээр нэвтрэх үүд хаалга дахин нээгдэж байгаа аж.

Тус улсад нэвтэрч буй жуулчид Чежү арал дээр 30 хоног визгүй байх боломжтойгоос гадна зорчихоосоо өмнө аялах зөвшөөрлөө цахимаар авсан тохиолдолд Чежү арлаас гадуур зорчих боломжтой аж.

Мөн аравдугаар сарын нэгнээс Монгол Улсын иргэн, таваас дээш бүрэлдэхүүнтэй аяллын баг Канвон аймагт 15 хоног визгүйгээр нэвтэрч аялах боломжтой болсон талаар БНСУ-ын хэвлэлүүдээр мэдээлж байна.

Ингэхдээ Солонгосын Засгийн газраас зөвшөөрөл авсан Монгол аялал жуулчлалын компани эсвэл Солонгос дахь аялал жуулчлалын компанийн хөтөлбөрийн дагуу л явах боломжтой аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-05 00:45

Нутаг заагаад байгаа юм бх даа, манайх ч гэсэн солонгосуудыг зөвхөн монгол жуулчны компаниар дамжуулах, зөвхөн группээр ... гээд бас заагаад өгөх хэрэгтэй бмаар.

Зочин
Зочин
2022-05-05 00:45

Чежү, Канвонд цагийн ажил хэр олдоцтой байдаг бол...

Холбоотой мэдээ

Back to top button