Нийгмийн
ТАНИЛЦ: Олон улсын уралдаанд оролцох монгол сурагч, дуулаач

Тавдугаар сарын 11-15-ны хооронд ОХУ-ын нийслэлд Олон улсын дулаачдын XI удаагийн уралдаан болно. Жил бүр уламжлал болон зохиогддог энэхүү уралдаанд 2012-2021 оны хооронд нийт 3000 гаруй уран бутээлч, дулаач оролцсон байна. Энэ удаагийн уралдаанд зохион байгуулагчдын зүгээс монголын уран бүтээлчдийг урьжээ.
Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын XI уралдаанд:
- "49-р гудамж" хүүхдийн театрын жүжигчин, хөтлөгч, Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн сурагч Б.Билгүүн
- Монгол Улсын Консерваторийн оюутан, 19 настай Б.Ариунбат
- "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын "Уурхайчин" Соёлын ордны гоцлол дуулаач, МУСТА Н.Нямсүрэн,
- Тус үйлдвэрийн дэргэдэх Монгол-Оросын хамтарсан 19-р сургуулийн сурагч, 13 настай Т.Улсболд
- Дорнод аймгийн "Шинэ суваг-23" телевизийн дэргэдэх "Хүүхдийн цаг" студийн нэвтрүүлэгч, гоцлол дуулаач Э.Чинхүслэн нар оролцохоор болжээ.
Н.НАРХАЖИД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.