Нийгмийн

БНСУ-ын Илвүү сангийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

БНСУ-ын ILWOO /Илвүү/ сан өөрийн тэтгэлгээр 2022-2023 оны хичээлийн жилд манай улсын дөрвөн оюутныг суралцуулахаар болжээ.

Тодруулбал, байгалийн ухаан, инженерийн чиглэлээр хоёр оюутан, эдийн засаг, олон улсын харилцаа, улс төр судлал, бизнес удирдлага чиглэлээр хоёр оюутан, нийт дөрвөн оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулах аж. БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулахгүй гэнэ.

Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:

Шалгаруулалтад оролцогч нь Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид 80 хувь буюу түүнээс дээш сурлагын амжилттай суралцаж буй суралцагч эсхүл Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа, 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 25-аас доош настай, гэрлээгүй, Монгол Улсын иргэн байна.

Шалгаруулалтад оролцогч нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  1. Бүрэн бөглөсөн анкет /маягтаас харах/
  2. Илвүү сангийн тангараг /маягтаас харах/
  3. Дагалдах захидал /маягтаас харах
  4. Ерөнхий боловсролын сургууль эсхүл их сургуулийн дүнгийн хуулбар /80 болон түүнээс дээш суралцдаг болохыг батлах нотолгоо болно
  5. Өөрийг нь мөн гэдгийг батлах бичиг баримт /Иргэний үнэмлэх, паспортын хуулбар/

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

haha

Холбоотой мэдээ

Back to top button