Нийгмийн

Өвөрхангайн харцага, арслан хоёр үзүүр түрүү булаалдав

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын арслан Бандийн Ганбаатарын нэрэмжит, гэр бүлийн үүсгэн байгуулсан “Монгол зодог” ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан боллоо. Энэхүү барилдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, “Алдар” СХ, “Эрдэнэсийн хотхон” ХХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Хүрэл-Очирын Гантулга түрүүлж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Алдар” СХ, “Бумбат зүрх” ХХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Төрбатын Довчинсэмбээ үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” СХ, "Монтед" констракшн, “Империал Кастли” ХХК, “Ховд” дэвжээний бөх улсын харцага Б.Бат-Өлзий, Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, “Дорнын өртөө” ХХК, “ДГА АЗЗА” ХХК, “Ашид Билгүүн” ХХК, "Хутагтын Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан М.Бямбадорж нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд улсын гарди М.Бадарч, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Б.Цэдэнсодном, аймгийн заан Ц.Бямба-Отгон нар үлдэв.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x