Нийгмийн

Цар тахалтай тэмцэхэд уламжлалт анагаах ухаан ихээхэн хувь нэмэр оруулсан гэжээ

Эрүүл Мэндийн Сайд С.Энхболд Мон-Интра Уламжлалт эмийн үйлдвэр дээр ажиллажээ. Тус үйлдвэр 1998 онд үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан ба 2015 онд олон улсын GMP стандартын дагуу үйлдвэрийн байрыг шинэчлэн тоноглож дотоодын хэрэглэгчдийн хэрэгцээг хангахаас гадна Бүгд найрамдах Польш улсад эмээ экспортлодог юм.             

Үүний дараагаар Уламжлалт Анагаах Ухаан Технологийн хүрээлэн дээр очиж эмч ажилчидтай уулзсан байна. Тус хүрээлэн КОВИД-19  цар тахлын үед  1700 өвчтнийг хэвтүүлж эмчилсэн юм. 20.000 багц 60.000 хүн тун уламжлалт эмийг ханган нийлүүлжээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд Уламжлалт Анагаах Ухааны эрүүл мэндийн байгууллагууд цар тахалтай тэмцэх ажилд ихээхэн хувь нэмэр оруулсныг онцлон цаашид анагаах ухааны салбарт уламжлалт анагаах ухааны эзлэх байр суурь улам нэмэгдэх ёстойг онцлон, уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэлд шаардлагатай хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.      

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-08 11:13

Үнэнштээ. Норов 7, Мана4 уусаар байгаад л ковид тусаагүй өдий хүрлээ

Холбоотой мэдээ

Back to top button