Нийгмийн

Чех улсад болсон өсвөрийн хийлчдийн тэмцээнд монгол хүүхэд тэргүүн байр эзэлжээ

Бүгд Найрамдах Чех Улсын/БНЧУ/ Усти-над-Орлици хотноо болсон Коцианы нэрэмжит олон улсын өсвөрийн хийлчдийн тэмцээний 11-12 насны ангилалд Монгол Улсын Консерваторын сурагч А.Хулан тэргүүн байр эзэлжээ. Энэхүү тэмцээн 1959 оноос зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд Чех, Словак, Монгол, Словени, Болгар, Франц, Австри, Польш, Япон, Серби, Литва, Итали, Норвеги зэрэг орны хүүхдүүд оролцсон байна.

Тавдугаар сарын 4-7-ны өдрүүдэд болсон эл тэмцээнд манай улсын дараах сурагчид амжилт үзүүлсэн байна.

  • Б.Насанжаргал, Н.Гүнзээ нар тус тусын насны ангилалдаа III байр
  • У.Намуунбайгаль, М.Мөрөн-Рюки нар тусгай I байр
  • Т.Пүрэвцэцэг, А.Анхзаяа, нар тусгай III байрт шалгарчээ.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-09 09:54

Ёстой мундаг юм аа

Холбоотой мэдээ

Back to top button