Нийгмийн

С.Эрдэнэбат: Эрүүл мэндийн салбарын ажилчид орон сууцгүй айлын хашаа, байшин түрээслээд амьдарч байна

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо хэвлэлийн хурал хийлээ.

Хэвлэлийн хурлаар дамжуулан дараах гурван шаардлагыг тавьлаа.

  1. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох
  2. Банкуудад байгаа өр төлбөрийг нийтэд нээлттэйгээр ил тод зарлах
  3. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн хурлыг нээлттэй явуулах.

Хэвлэлийн хурлын үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Тайлангаас нь харахад 30-аад байрыг Эрүүл мэндийн даатгалын газрын ажилчдад давуу эрхээр худалдаж олгосон гэж байна. Үүнийг яагаад олон нийтэд нээлттэй ил дуудлага худалдаагаар худалдаагүй вэ. Эрүүл мэндийн салбарын олон мянган ажилчид өнөөдөр орон сууцгүй айлын хашаа, байшин түрээслээд ажиллаж амьдарч байгаа. Хүмүүс даатгал төлөөд үр ашгийг нь хүртэх ёстой" хэмээсэн юм.

Г.ХОНГОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Бүх салбарын ажиллагчид ийм хүндрэл бэрхшээлтэй байгаа. Өрөнд авсан орон сууцыг өөрийн салбарын ажиллагчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өгч болохгүй шүү дээ. Яагаад гэхээр энэ байрын үнэ ЭМД-ын санд төвлөрөх ёстой гэдгийг бүү март. Шууд худалдаад авах гэж байгаа бол өөр хэрэг.

zochin
zochin

10-аадхан байр юм билээ.Энэ баримтыг ашиглан улс төржүүлж, олон мянган эмч эмнэлгийн ажилчид байр, орон сууцгүй эд нар өгөх байсан гэж ярихгүй ээ

Холбоотой мэдээ

Back to top button