Нийгмийн

ДАТА: ШШГЕГ өөрийн өмчийн ААТҮГ-д төсвийн 7 сая төгрөг шилжүүлж, цүнх хийлгэжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар "Газар-Ивээл" гэх компаниас 7 сая төгрөгөөр цүнх авсан мэдээлэл шилэн дансанд байршсан байна.  Тодруулбал, гүйлгээний утга дээрээ "УАЗ цүнхний үнэ" гэсэн утгатайгаар 7 сая төгрөг 2022 оны нэгдүгээр сарын 27-ний өдөр шилжүүлжээ.

Баримт болгон хавсаргав.

"Газар-Ивээл" компани нь ашгийн төлөөх Төрийн өмчит ААТҮГ.

  • Ялтныг ажлын байраар хангаж хөдөлмөрт татан оролцуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа хорих ангиудад тоосго нийлүүлэх
  • Гутал арьсан эдлэлийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Тус компанийн

  • Эцсийн өмчлөгч хуулийн этгээдээр-Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар
  • Эцсийн өмчлөгч иргэнээр-Дарамрагчаагийн Батцогт нар байгаа юм.

Тэгэхээр ШШГЕГ өөрийн өмчийн ААТҮГ-д төсвийн 7 сая төгрөг шилжүүлж, цүнх хийлгэсэн гэсэн үг юм. Бид буруутгасан агуулга гаргах гэсэнгүй, шилэн дансанд байгаа мэдээллийг л дамжуулсан болно.

Л.БАДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-12 09:11

Загджавын газар

Холбоотой мэдээ

Back to top button