ЭДИЙН ЗАСАГ

"Ургах наран" төслийн талбайгаас лити илрүүлжээ

“Ion Energy” компани “Ургах наран” төслийн талбайн хайгуулын ажлын хүрээнд лити илрүүлснээ мэдээлсэн байна. Тодруулбал, талбай дахь ууршсан давст нуурын гадаргын дээжийг шинжлэхэд нэг литрт 918 миллиграмм агуулга бүхий лити илэрчээ.

Түүнчлэн, гадаргаас лити илэрсэн тул гүн рүү илүү их агуулгатай олдоц байх магадлалтай талаар компаниас мэдээлж байгаа юм.

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Ion Energy” компани “Ургах наран” талбайд 820.5 метрийн 72 цооног өрөмджээ. Үүнээс өмнө “Баавгай уул” талбайд лити илрүүлснээ мөн мэдээлж байсан юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button