Нийгмийн

С.Болормаа агсны амьдралаар бүтээсэн кинонд Б.Хунцэнгүүн тогложээ

С.Болормаа агсны амьдралаар кино бүтээжээ. Түүний дүрийг залуу жүжигчин Б.Хунцэнгүүн бүтээсэн байна. "Үүрдийн хайр" киног “Mongolian Apollo film” бүтээсэн бөгөөд зургадугаар сарын 2-нд нээлтээ хийх аж. Уран бүтээлчдийн баг киноныхоо нийт орлогыг сайн үйлсийн аянд зарцуулах гэж буйгаа мэдэгдлээ.

Та бүхэнд эргэн сануулбал, 2014-2016 онд С.Болормаа агсан ясны хорт хавдар өвчинтэйгөө тэмцэн АНУ-д эмчлүүлж олон хүнд хагалгаа, эмчилгээ хийлгэж, ард түмнийхээ сэтгэлийн хүчээр гэрэлт хорвоод амьдрахын төлөө тэмцэж байсан билээ. Тэрбээр амьдралынхаа сүүлийн цаг хугацаанд өөрийн түүхээр ном бичиж үлдээх хүсэлтэй байсан. Харамсалтай нь 2016 оны намар нарт хорвоогоос буцсан юм.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x