Нийгмийн

Орхон, Булган аймгуудад “Мэлхий гүнж” хүүхдийн жүжгийг тоглоно

“Мэлхий гүнж” Орхон, Булган аймгуудад тоглогдохоор болжээ. Тодруулбал,

  • Орхон аймагт: Тавдугаар сарын 22-ний 13:00, 15:00, 17:00 цагуудад
  • Булган аймагт: Тавдугаар сарын 21-ны 13:00, 15:00, 17:00 цагуудад ганцхан өдөр тоглох гэж байна.

Жүжгийн тасалбар 20,000 төгрөгөөр борлуулагдаж буй юм. Орхон аймгийн үзэгчид Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолборын кассаас, Булган аймгийн үзэгчид Соёлын ордныхоо кассаас худалдан авах боломжтой.

Орос ардын 10 гаруй үлгэрээс сэдэвлэсэн 20 гаруй дүртэй бөгөөд жүжгийн зохиолыг Я.Баяраа бичжээ. Харин ерөнхий найруулагчаар Никита Калмыков ажиллаж байна.

Энэхүү жүжиг нь "Орфей" театрын хоёр дахь бүтээл юм. Театрынхаа нээлтийг Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийж, судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ.

Х.НАМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x