Нийгмийн

Олон улсын музейн өдөр тохиож байна

Олон улсын музейн өдөр тохиож байна. Эл өдрийг Олон улсын музейн зөвлөл (International Council of Museums) нийгмийн хөгжилд гүйцэтгэх музейн үүргийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд 1977 оноос жил бүр шинэ сэдвийн дор дэлхий даяар зохион байгуулж байна.

Олон улсын музейн зөвлөлөөс энэ жилийг “Музейн хүч нөлөө” уриатай тэмдэглэн өнгөрүүлж, дэлхийн 138 орны 44 мянга гаруй музей нэгдэн илүү инновацилаг байх, музейн боловсролыг нэмэгдүүлэх, хүн хоорондын харилцааг илүү гүн болгож, шинжлэх ухааны мэдлэгийг түгээх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Олон улсын музейн зөвлөл (ОУМЗ) 1946 онд байгуулагдсан, байгаль, соёлын өвийг судлах, хадгалан хамгаалах, уламжлуулан нийгэмд түгээх үүрэг хүлээсэн, музей болон музейн мэргэжилтнүүдийг нэгтгэсэн засгийн газрын бус, мэргэжлийн олон улсын байгууллага юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button