Нийгмийн

Авлигын хэргээр чөлөөлсөн захирлыг буцааж томилсноос гурван багшийг халжээ

Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн захирал ажилтнуудаа хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн гэх асуудлаар тус сургуулийн багш нарын төлөөлөл мэдээлэл хийлээ.

Энэ үеэр хоёр хоногийн өмнө ажлаасаа халагдсан нэгэн багш мэдээлэл өглөө.

Тэрбээр "Би 2021 оны наймдугаар сарын 16-наас технологи дизайны багшаар ажиллахаар гэрээ хийгээд, технологийн кабинетыг хүлээж авсан. Анги танхим хичээл явуулах нөхцөл байдалтай байгаагүй. Тухайн ангид 1989 оноос хойш нэг ч засвар үйлчилгээ хийгдээгүй байсан. Би "хуучин актлагдсан багажуудыг хэдэн төгрөг болгоод засвар үйлчилгээ эхлүүлье" гэх хүсэлтээ сургуулийн захиргаанд өгсөн. Арваннэгдүгээр сар өнгөрөөгөөд ажлын хэсэг гараад, "актлагдсан багажийг зарж борлуулаад засвараа эхлүүлж болно" гэсэн. Зөвшөөрөл олгосны дагуу 700 мянган төгрөгөөр борлуулаад, засвар үйлчилгээгээ эхлүүлсэн.

2021 оны арваннэгдүгээр сараас 2022 оны гуравдугаар сарын сүүлч хүртэл бүх нөөц бололцоогоор тохижуулсан. Авилгын хэргээр ажлаасаа чөлөөлөгдсөн захирал Д.Оюунсувд сарын өмнө сургуульд томилогдож ирээд "Чи ажлаа өг" гээд намайг шууд халсан. Тавдугаар сарын 16-нд тоног төхөөрөмж зарсан хэмээн ажлаас халаад оронд минь өөр багш авсан. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлсэн. Олон нийтийн хурал дээр засвар хийхэд өөрөөсөө гаргасан мөнгийг минь өгнө гэж байснаа дараа нь "шүүхдээд аваарай" гэсэн. Өмнө 2018 онд намайг хүмүүжүүлэгч багш байхад минь халж байсан. Хоёр дахь удаагаа халагдаж байна. Сарын өмнө буцаж ирээд надаас гадна хоёр багшийг халсан" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-18 22:06

Эргүүнүүд ахиад жаахан авилга аваарай гээд эргүүлж томилдог юм болов ууууууу

Холбоотой мэдээ

Back to top button