Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автобус, том оврын машин мөргөлдөж, жолооч амиа алджээ

Өнөөдөр /05.18/ 12 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 23-р хороо, улиастай руу эргэх зам дээр автобус, том оврын машин мөргөлдсөн байна. Энэ тухай дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна.

Нөхцөл байдлыг тодруулбал: "Daewoo" маркийн автобустай улиастайн уулзвараас хойш 200 метр орчим зайд "Киа бонго" маркийн ачааны автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарч "Киа бонго" маркийн автомашины жолоочийн амь нас хохирсон байна. Ослын газарт цагдаагийн болон 103, 105-ын бүрэлдэхүүн дуудлагын дагуу ажиллажээ.

Иймд хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийн өөрт холбогдох заалтыг судалж, мөрдлөг болгон өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох талаар дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

  • Дүрмээр тогтоосон хурдны дээд хязгаараас хэтрүүлэхгүй замын нөхцөл байдалд тохируулан хурдыг сонгох
  • эгнээ байраа зөв сонгох, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх
  • хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх
  • гар утас ашиглахгүй байх
  • мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх
  • архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг зөвлөж байна.

Х.НАМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 19, 2022 06:21

Зүүн рультэй машинд жолооч нь заав�##� үхдэг

Холбоотой мэдээ

Back to top button