Нийгмийн

КЭЙС: Ковид туссан ээжид эмч нар эмчилгээ үзүүлэхээс татгалзжээ

Хүний эрхийн Үндэсний Комиссоос гаргасан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд хүний эрхийг зөрчсөн кэйсүүд олон байна.Тухайлбал, коронавирус туссан эхэд эмчилгээ үзүүлэхэд татгалзсан байна.

Тэрбээр ХЭҮК-т "…Би 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийн шөнийн 03 цагийн үед Хөвсгөл аймгийн төрөх эмнэлэгт амаржсан. Төрөхөөс өмнө 2021 оны есдүгээр сарын 20-ны өдөр ПГУ шинжилгээ өгч, хариу эерэг гарсан. Төрсний дараа коронавируст
халдвараар өвчилсөн тул эмч нар надад эмчилгээ үзүүлэхээс татгалзаж 2021 оны
есдүгээр сарын 30-ны өдрийн 09:00 эмнэлгээс гаргасан. Нярайн хүйг ч авч өгөөгүй. Коронавируст халдвараар өвдсөн гэдгийг мэдсээр байж халдвартын эмнэлэг рүү шилжүүлээгүй. Төрсний дараах болон төрсөн эх коронавирустай тохиолдолд хэрхэх талаар зөвлөгөө огт өгөөгүй. Эмчилгээний багц авах хүсэлтэй байгаа талаар Энх-Үрс өрхийн эмнэлэгт хандсан боловч харьяалалгүй гэх шалтгаанаар өгөөгүй" хэмээн гомдол гаргасан байна.

Гомдлыг шалгахад Эрүүл мэндийн сайдын 2021 оны зургадугаар сарын 21-ний өдрийн А/392 дугаар тушаалаар баталсан Коронавируст халдварын үед жирэмсэн, төрөх, төрсний дараа үзүүлэх тусламж, үйлчилгээний түр зааврыг зөрчсөн, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг баримтлаагүй нь тогтоогдсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-21 16:50

өөрийн эрхийн төлөө үргэлж тэмцэж байх хэрэгтэй. Эрүүл мэнд дээр харъя�##��##� харг�##�захгүй болоод удаж байгаа.

Зочин
Зочин
2022-05-21 16:51

Хэрэв нэг эмч эмчлэхээс татг�##�зв�##� эмнэлгийн дарга өөр эмч томилж өгөх хуультай. Ганц эмч шийдэхгүй.

Зочин
Зочин
2022-05-21 21:01

Хүрэлсүх таавчигтай эх явуулсан би огцорлоо.Сайн жишиг боллоо гээд байсан. Тэр нь сайн жишиг биш шат ахих дүрэмгүй дад�##� байжээ дээ.

Холбоотой мэдээ

Back to top button