Нийгмийн

ХУУЛЬ: О.Балжиннямд даян аварга, П.Сүхбат, Б.Гантогтох, И.Доржсамбуу нарт улсын арслан цол нөхөж олгоно

УИХ-ын чуулганаар Үндэсний баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Эл хуульд нэр бүхий 61 бөхөд улсын цол нөхөж олгох санал оруулжээ.

Тодруулбал, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат бөх, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, улсын аварга О.Балжиннямд даян аварга, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат бөх, улсын гарьд П.Сүхбат, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнхийн хүү, улсын гарьд Б.Гантогтох, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат бөх, улсын гарьд И.Доржсамбуу нарт улсын арслан цол нөхөж олгох санал гаргаад буй.

Мөн өнгөрсөн жил Хүй долоон худагт барилдаан түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн хүчтэнүүдэд цол нөхөж олгох саналыг мөн тусгажээ.

Хэрвээ энэ саналыг дэмжин, баяр наадмын тухай хуулийг батлавал О.Балжинням даян аварга, П.Сүхбат, Б.Гантогтох, И.Доржсамбуу нар улсын гарьд цол нөхөж авна.

Мөн Хүй долоон худагт  болсон барилдаанд түрүүлсэн улсын харцага Б.Бат-Өлзий улсын арслан, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр улсын гарьд цолтон болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Oooo. Bolioo. Nodlingiinh naadam bish shuu dee. Ter nogoj olgoh ch utgagui

Зочин
Зочин

OGOG YADGIIN TSUS HAASHDAA ZAVAARSAN

АНГАРЗочин
АНГАРЗочин

21 онд данигаа гэдэг бөх нэг наадамд түрүүлсэн юм билээ. түүнд даян аварга цол олгооч, тэр үе допинг гэгч байгаагүй

Үнэн
Үнэн

УИХ, ЕРӨНХИЙЛӨГЧ НАРТ ХИЙХ АЖИЛГҮЙ ЮМ БАЙХДАА НААД ХЭДЭН БӨХЧҮҮДИЙН ЦОЛ ХАНГАЛТТАЙ. СҮХБАТ ГЭЖ ЗАВААН ЮМ БАРИЛДАЖ БИШ ЦААСАН ДЭЭР ЗАРЛИГААР 2 ЦОЛ АВСАНААС ХАМАГ ЮМ БОЛЖЭЭ. БАРИЛДАЖ АВДАГ ЦОЛ. ТӨРИЫН ЗАВХРАЛ НААДАМД НӨЛӨӨЛӨЛГҮЙ БВАЛ ЗОХИСТОЙ

Бөх сонирхогч
Бөх сонирхогч

Улсад нэг л түиүүлсэн Б�##�жинням яахаараа даян аварга болдог билээ. Аварага цол ч ахдана. Харин улсад 5 билүү 9 үзүүрлэсэн Мөнх-Эрдэнэ арсланд аварга цол өгчихөд хэн ч дургүйцэхгүй

сонирхогч
сонирхогч

Мөнхэрдэнэд л аварга цол олгоё Бусад нь хэрэггүй

Холбоотой мэдээ

Back to top button