Нийгмийн

Mrs.M "Warner Music"-тэй гэрээ байгуулсан анхны монгол уран бүтээлч боллоо

"Warner Music Asia"-ийн бүсийн "Asiatic Records" компани Mrs.М-тэй гэрээ байгуулсан талаар "Music week", "Benzinga", "Bandwagon Asia" зэрэг олон улсын хэвлэлүүдэд мэдээлсэн байна. Ингэснээр Mrs M "Warner Music"-тэй гэрээ байгуулсан анхны Монгол уран бүтээлч боллоо. "Music Week" сайтад “Түүнийг Азид, дараа нь дэлхийд гаргахын төлөө бүгдийг хийнэ”хэмээн онцолжээ.

Харин Mrs.M гэрээ байгуулсныхаа дараа “Warner Music"-эй нэгдэж байгаадаа баяртай байна. Чингис хаан 800 жилийн өмнө амьдарч байсан ч монголчууд бид одоо ч түүнээр бахархдаг. Бид Их хааны үр сад” гэж ярьжээ.

Mrs.M энэ оны дөрөвдүгээр сард "Daughter of Khan" буюу “Хааны охин” нэртэй дуугаа цацан, олны хүртээл болгосон юм. Тэрбээр шинэ уран бүтээлийнхээ талаар “Би гадагшаа зах зээл рүү гарах зорилготой англиар дуу хийсэн. Дууны нэр нь "Хааны охин". Монгол эмэгтэйчүүдээрээ бахархдаг учраас хүндэлж явдаг, бахархууштай хүмүүсээ үлгэр жишээ болгон оруулсан.

Дайчин, тэвчээртэй, мундаг байхаас гадна маш сайхан эмэгтэйчүүд ард нь байдаг гэдгийг монгол хатны хувцсаар гоёж харуулахыг зорьсон. Бүх эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй, бас дайчин. Дууны продюсер нь Америктаа нэлээн мундаг хүн байдаг. Та бүхэн минь дэмжээд өгөөрэй, баярлалаа" хэмээж байсан билээ.

Х.НАМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button