Нийгмийн

“Чөлөөт сэтгэлгээний дуулал-2022”-ын тэргүүн шүлэг

“Чөлөөт сэтгэлгээний дуулал-2022” яруу найргийн наадам 2022 оны тавдугаар сарын 23-ны өдөр болжээ. Энэ жилийн наадамд МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, ДХИС, Этүгэн ИС зэрэг их, дээд сургуулийн нийт 35 орчин оюутан бүтээлээ өгсөн байна. Улмаар МУИС-ийн II түвшний оюутан Э.Доржсүрэн тэргүүн байрыг, МУБИС-ийн оюутан IV түвшний оюутан Э.Цогзолмаа, МУИС-ийн III түвшний оюутан Р.Өсөхбаяр нар удаах байрыг эзэлжээ.

Уг наадмын шүүгчээр яруу найрагч, “Чөлөөт сэтгэлгээний дуулал-1993” наадмын тэргүүн байрын шагналт Б.Галсансүх, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд, МУИС-ийн гэрээт дэд профессор, “Чөлөөт сэтгэлгээний дуулал-2009” наадмын тэргүүн байрын шагналт Д.Нямдорж, МУБИС-ийн дэд профессор, утга зохиол шүүмжлэгч Г.Батсуурь, “Urga” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч У.Бямбаням нар ажилласан ажээ.

Ингээд та бүхэнд "Чөлөөт сэтгэлгээний дуулал" наадамд тэргүүн байр эзэлсэн Э.Доржсүрэнгийн шүлгийг сонирхуулж байна.

Өдөржин гагнуур хийнэм
Өөр тусдаа олон төмрийг эвлүүлж зүйнэм
Өөрийгөө ч бас чамтай яг ингээд холбчихвол…
Өөдгүй аминчхан сонсогдном

Дэргэд минь үнэндээ хэн ч тогтохгүй юм шиг санагддаг
Дуу чимээ, эмх цэгц, амгалан оршихуйдаа хориг
Дэндүү эмзэг бас зожиг хүн л дээ би

Ганцаардмал ийм зожиг гэхдээ
Өдөржин гагнуур хийнэм
Гарцаагүй шийтгэл шиг мэдрэгднэм
Зарим нь хүрүүт л наалдаж
Зарим нь хүчлээд ч үл нийлэх нь
Бидний өнгөрсөн шиг бас өнөөдөр шиг санагднам

Өдөржин гагнуур хийнэм даанч сурч гийгсэнгүй
Ганцхан ийм шүлэгтэй гэртээ ирнэм

Х.НАМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-24 10:57

Үнэхэээр та�##�агдав????????????

Зочин
Зочин
2022-05-24 11:00

Дэргэд минь үнэндээ хэн ч тогтохгүй юм шиг санагддаг
Дуу чимээ, эмх цэгц, амг�##�ан оршихуйдаа хориг
Дэндүү эмзэг бас зожиг хүн л дээ би
Ганцаардм�##� ийм зожиг гэхдээ
Өдөржин гагнуур хийнэм энэ хэсэг их та�##�агдав...

Холбоотой мэдээ

Back to top button