Нийгмийн
АН-ынхан "Хонхны дуу" дуулж, ЦЕГ-ын дарга, Ж.Болд тэргүүтнийг огцрохыг шаардлаа

Нийслэлийн Ардчилсан намынхан "Амаа нээх эрх чөлөөг олго! Дарангуйлагчид огцор!" эсэргүүцлийн цуглаан болж байна.
Энэ үеэр цуглааныг удирдагч "Өнөөдөр үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хаалттай болсон. Цагдаагийн удирдлага жирийн цагдаагаа дарамталж байна. Ийм учраас Цагдаагийн Ерөнхий газрын дарга, хурандаа Ж.Болд, Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал тэргүүтэй удирдлагуудыг огцруулахаар ХЗДХ-ийн яаманд бичиг өгсөн. Өнөөдөр хариугаа авна. Хүний эрхийн мэдрэмжгүй ЦЕГ-ын удирдлагуудад хариуцлага хүлээ. Цагдаагийн удирдлагуудад "Хонхны дуу"-г сонсгоё. Х.Нямбаатар, Ж.Болд нарын чихийг нь онгойтол хонхны дуу сонгоё" хэмээв.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэдэн хүн цуглав.