Нийгмийн

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг маргаашнаас бүртгэнэ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системээр энэ сарын 26-ны өдөр явагдах бөгөөд системийг 09:00 цагт нээж, бүртгэх квот дуусмагц бүртгэл автоматаар хаагдана.

Цахим бүртгэлийн линк болон бүртгүүлэх видео зааварчилгааг бүртгэл эхлэхээс 2 хоногийн өмнө буюу 2022 оны тавдугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудас hudulmur-halamj.gov.mn, monkor.net  байршуулна.

Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага:

  • Хэрэв цээж зураг нь гадаад пасспорт иргэний үнэмлэхнээс өөр байвал шалгалт өгөх боломжгүй болно. 15 kb-аас доош хэмжээтэй файл (100~300 пиксел. Jpg)
  • Цээж зургийг цагаан дэвсгэр дээр бараан хувцастай авахуулсан байна. (сүүлийн 3 сарын дотор).
  • 1 хувь цээж зураг (хэмжээ 3,5*4,5см)-ийг файлаар урьдчилан бэлтгэсэн байх.
  • Өөрийн цээж зургийг селфи хэлбэрээр болон бусад шаардлага хангахгүй байдлаар оруулсан тохиолдолд бүртгэлийг хүчингүй болгоно.
  • Овог, нэр англиар /латин үсгээр/ бичигдсэн байна.

Бүртгэл зарлагдсан өдрийн Монгол банкны зарласан ханшаар тооцож Төрийн банкинд тушаана. Бүртгэлийн хугацаанд өөрийн бүртгэлийг цуцлуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд бүртгэлийн хугацаанд (2022 оны тавдугаар сарын 26-31-нд) цуцлуулах хүсэлт гаргаж, хураамжийг буцаан авах боломжтой.

Онооны тогтолцоо нь Солонгос хэлний мэдлэгээс гадна эрүүл мэндийн суурь нөхцөл (өнгө ялгах чадвар, нурууны диск, гар сарвууны бүрэн бүтэн байдал зэргийг нь хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж үзэх буюу тэнцэхгүй), ажил үүрэг гүйцэтгэх чадвар гэх мэтээр шалгуулагч бүрийн чадварыг үнэлэх нэгдсэн үнэлгээний арга юм. Шалгалт өгөх хуваарийг 2022 оны зургаадугаар сарын 8-ны өдөр зарлана. Шалгалт 2022.08.22-09.27 хооронд явагдана.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button