Нийгмийн

Ц.Төмөр-Очир: Иргэдийн гомдлын дагуу хоёр эмчид сахилгын арга хэмжээ авсан

ЭМЯ-нд тус яамны газрын дарга нар, Улсын гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд “КОВИД-19”-ийн нөхцөл байдал, Сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Эмч мэргэжилтний ёс зүй, хандлага, харилцаатай гомдлууд ирж байгаа. Эдгээр гомдлыг бид ёс зүйн салбар хороотой хамтарч хэлэлцдэг. Тавдугаар сарын байдлаар хоёр эмчид хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авсан. Эмч мэргэжилтнүүдийн харилцааг сайжруулах төлөвлөгөөт болон зорилтот үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Иргэд өглөө босоод шууд л эмнэлэгт үзүүлье гэдэг. Энэ бол хүндрэлтэй. Ирэх сарын цагийг өмнөх сарын сүүлээр захиалж авдаг. Тиймээс иргэд эмнэлгийн байгууллагуудтай хамтарч, хүлээцтэй байна гэдэгт найдаж байна" хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-03 16:51

Өвчний шинж тэмдэг илэрвэл шууд босоод үзүүлье гэх нь ойлгомжтой. Эдгэрсэн хойно нь цагаа хүлээж байгаад үзүүлэхээр эдгэсэн байна гээд дэмий явсан болдог. Үнэхээр ача�##�лаа дааж чадахгүй бол хувийн эмнэлэгт даатг�##�аараа үзүүлдэг тогтолцоог хийх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button