ДЭЛХИЙ
Мексик: Эмэгтэйчүүдийг “Фэйсбүүк”-ээр урхиддаг цуврал алуурчныг баривчилжээ

Хохирогчидтойгоо “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан хуурамч ажил санал болгож уулзаад, амийг нь хөнөөж байсан цуврал алуурчныг Мексикийн цагдаа нар баривчилжээ.
Алуурчныг долоон залуу эмэгтэйн амийг хөнөөсөн хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Түүний хамгийн сүүлийн хохирогч нь тавдугаар сард амиа алдсан Веракрус мужийн 31 настай эмэгтэй байх магадлалтай хэмээн цагдаагийн газраас мэдээлжээ.

Хохирогч эмэгтэйн цогцсыг DNA буюу ДНК шинжилгээгээр тогтоосон байна. Гэмт этгээдийг хамсаатных нь хамт баривчилсан байна.
Цуврал алуурчны нэр нь N гэх ба түүнийг хамгийн багадаа долоон эмэгтэйн амийг зэрлэгээр хөнөөсөн гэх хэрэгт сэжиглэж байгаа юм байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.