Нийгмийн

ЗАХИРАМЖ: Спортын болон тоглоомын талбайг 06:00-22:00 цагийн хооронд нээлттэй байлгана

Сургууль, цэцэрлэг амрах үеэрээ хашаагаа түгжиж, хүн оруулдаггүй. Мөн сүүлийн үед СӨХ-д харьяа байрныхаа тоглоомын талбай, сагсны шийдийг түгжих гэх мэтээр хүүхдийн тоглох, хөгжих эрхийг хязгаарлах болсон. Иймд Нийслэлийн Засаг дарга А/763 тоот Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд хөгжих, тоглох эрхийг хангах талаар зарим арга хэмжээг авах тухай захирамж гаргалаа.

Захирамжаар хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон сууцны хороололд байрлах биеийн тамир, спортын болон тоглоомын талбай, ногоон байгууламжийг өдөр бүр 06:00-22:00 цагт нээлттэй байлгаж, хүүхэд тоглох, ашиглах нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болгов. Мөн болзошгүй осол, эрсдэлээс сэргийлж, биеийн тамир, спортын болон тоглоомын талбай, тоглоом, хашаа хашлаганы бүрэн бүтэн, аюулгүй  байдлыг хангаж, анхааруулга, заавар, зөвлөмж байршуулахыг даалгасан юм.

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар, СӨХ-ны  дарга нарт хаяглан үүрэг болгосон энэхүү захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг тухай бүр танилцуулах үүргийг Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд хүлээлээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button