ДЭЛХИЙ

БНХАУ-ын хүн ам 2100 он гэхэд 587 сая болтлоо цөөрнө

Хятадын хүн амын өсөлт сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц удааширч байгаа. 2022 оны эцэс гэхэд тус улсад өлсгөлөн болж, 1961 оноос хойш анх удаа буурч магадгүй гэсэн таамгийг “Би-Би-Си” /ВВС/ мэдээлжээ.

Хятадын Үндэсний статистикийн товчооны сүүлийн үеийн мэдээгээр 2021 онд тус улсын хүн ам ердөө 480 мянгаар нэмэгдсэн байна. Арван жилийн өмнө хүн амын өсөлт найман сая орчим байсан аж.

Хүн амын бууралтын гол шалтгааныг төрөлт буурсантай холбон тайлбарлаж байна. Мөн сүүлийн хэдэн жилд Хятадын Засгийн газраас хэрэгжүүлсэн хэд хэдэн арга хэмжээ, ялангуяа “Нэг гэр бүл-Нэг хүүхэд” бодлого ч нөлөөлсөн аж. Тиймээс, тус улсын иргэд цомхон гэр бүлийн амьдралын хэвшилд дассан гэгдэж байгаа юм. Судлаачдын үзэж буйгаар, 2022 оноос хойш Хятадын хүн ам жил бүр дунджаар 1,1 хувиар буурах төлөвтэй байна.

Шанхайн Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн хэсэг мэргэжилтнүүдийн бэлтгэсэн урьдчилсан тооцоогоор, 2022 онд 1959-1961 оны өлсгөлөнгөөс хойш анх удаа хүн ам 400-440 мянган хүнээр буурах төлөвтэй байна. Цаашид энэ янзаараа үргэлжилбэл 2100 он гэхэд Хятадын хүн ам 587 сая болтлоо цөөрнө хэмээн эрдэмтэд онцлов.

Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-14 09:59

ashgui dee hujaa uhej duusah n buur ustchihaasai.hurdan uheh heregtei.

Холбоотой мэдээ

Back to top button