Нийгмийн
Азийн орнуудын шигшээ багийн тэмцээн Монголд болно

2023 оны Азийн цомын урьдчилсан шатны “B” хэсгийн тоглолт Монгол улсад болно. Тодруулбал, “Азийн цомын төлөө тэмцээн”-нд оролцох эрх авах тоглолт зургаадугаар сарын 8-14-ний хооронд Монголын хөл бөмбөгийн холбооны талбайд болно. Азийн АШТ-ий гуравдугаар шатны тоглолтуудаа Палестин, Филиппин, Йемений шигшээ багуудтай хийнэ.
Азийн хөл бөмбөгийн холбоо нь үүсэн байгуулагдсанаасаа хоёр жилийн дараа буюу 1956 оноос эхлэн (АХБХ) өөрийн гишүүн улс, орны шигшээ багуудын аварга шалгаруулах тэмцээнийг дөрвөн жилд нэг удаа эрхлэн явуулдаг болжээ. 2004 онд зохиогдсоны дараа нэг оноор зөрөн өөрчлөгдөж 2007 он, түүнээс хойш дөрвөн жил тутамд зохион явуулах болсон.
О.ПҮРЭВСҮРЭН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.