НИЙГЭМ

Манай улс АИ-92 автобензинийг зах зээлийн үнээс 24 хувиар хямд хэрэглэж байна

            Газрын тосны хамгийн том хэрэглэгч АНУ-ын эрэлт хэрэгцээ ихсэж байгаа болон БНХАУ-д цар тахлын хөл хорио суларч эрэлт өсөх төлөвтэй байгаа зэргээс үүдэн газрын тосны үнэ пүрэв гарагт сүүлийн 3 сарын дээд цэгтээ хүрч өслөө.

3 дугаар сараас хойш 100 ам.доллар давж эхэлсэн тус бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор 2022 оны 4, 5 дугаар сард ОХУ-аас манай улсад нийлүүлэх АИ-92 автобензиний үнэ тонн тутамдаа 1110 ам.доллар, дизелийн түлш тонн тутамдаа 1077 ам.доллар болж, өмнөх сарын импортын хилийн үнээс тус бүр 170 ам.доллараар нэмэгдсэн. Харин 6 дугаар сарын хил үнэ тус бүр дахин 50 орчим ам.доллараар нэмэгдээд байна.

Хил үнийн нэмэгдлийн нөлөөгөөр АИ-92 автобензиний жижиглэнгийн үнэ 4-6 дугаар сард литр тутамд дунджаар 1000-1200 төгрөгөөр нэмэгдэх, Дизель түлшний жижиглэнгийн үнэ 600 орчим төгрөгөөр нэмэгдэх нөхцөл үүссэн байсан.

Монгол улсын Засгийн газраас үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, АИ-92 автобензиний гаалийн албан татварыг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Дизель түлшний Онцгой албан татварыг он дуустал тэглэсэн. Мөн УУХҮЯ “Роснефть” компанитай хэлцэл хийж, АИ-92 автобензинийг тонн тутамд 25 орчим хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжийг бүрдүүлсэн. 

Ингэснээр АИ-92 автобензиний жижиглэн борлуулалтын үнэ литр тутамд 1200 гаруй төгрөгөөр нэмэгдэх эрсдэлээс сэргийлж, 1 литр АИ-92 автобензин 3 дугаар сарын ханш болох 2390 төгрөгөөр зах зээлд борлуулагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bat
bat
6 сар 10, 2022 14:12

unuu margaashgui unee nemehnee ed nar.

Холбоотой мэдээ

Back to top button