Нийгмийн
Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл эхэллээ
Хуульчийн мэргэжлийн шалгалтыг наймдугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ. Жил бүр зохион байгуулдаг уг шалгалтад дунджаар 1200 орчим эрх зүйч оролцдог юм. Шалгалтын бүртгэл зургаадугаар сарын 10-ны өдөр эхэлж, долоодугаар сарын 25-ны өдөр дуусна.
Бүртгэлийг https://burtgel.mglbar.mn/ цахим хаягаар явуулна.
Шалгалт нь сорилго, бодлогоос бүрдсэн 200 асуулттай байх ба үргэлжлэх хугацаа 200 минут байна. Шалгалтад бүртгүүлэх иргэд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам, Хуульчийн мэргэжлийн дадлагад тооцох журам болон шалгалтад бүртгүүлэх заавартай www.mglbar.mn https://burtgel.mglbar.mn/login цахим хаягт хандан танилцах боломжтой.
Ж.ДАВААДУЛАМ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сайн шалгалж аваараай бүгд л хуульч гэх юм инженер толгойнууд хэрэгтэй байна шүү