Нийгмийн
Увс аймгийн Өндөрхангай сум “Magic box”-той боллоо

Ч.Ганжавхлан тэргүүтэй залуус нэгдэн “Magic box” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Гэр хороолол болон хѳдѳѳ орон нутгийн хүүхдүүдэд зориулсан, дотроо номын сан, номын худалдаа, кофе шоп, 25 орчим хүүхэд сургалт явуулах боломжтой зѳѳврийн контейнер бүхий байгууламж юм.
Одоогоор Говь-Алтай аймгийн Тонхил суманд бүрэн тохижолттой зѳѳврийн контейнертай байршуулаад буй. Мөн Чулуун Овоонд нэгийг байршуулсан юм.
Харин хэдхэн хоногийн өмнө Увс аймгийн Өндөрхангайн хүүхэд багачууд “Magic box”-той болжээ. Тодруулбал, "Pizza Hut" брэнд контейнер номын сангийн бүх тохижилт, тээвэрлэлтийн ажлын зардлыг хариуцан амжилттай санхүүжүүлжээ.
М.НАМАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mongoliin xuuxed bagachuudiin ireeduin sain saixan buxniig demjin tetgej olon saixan uil ajillagaa zoxion baiguuldag Ganjavxlandaa amjilt xusie Ene zaluu shig sain uilsiin ayan xiideg mongol zaluuchuud mash xovor baigaa ni tun xaramsaltai