ДЭЛХИЙ

Герман: Хунтайжийн хүү гэр бүлийнхээ үе дамжсан шилтгээнийг нэг еврогоор заржээ

Ганноверын хааны ордны тэргүүн, Германы хунтайж Эрнст Август өөрийн хүүг шүүхэд өгчээ. Хүү нь эцэгтээ хэлэлгүй нууцаар 154 жилийн турш гэр бүлд өв уламжлан ирсэн Мариенбург шилтгээнийг зарсан байна.

2004 онд Ганноверын хунтайж хүүдээ Мариенбург зэрэг хэд хэдэн томоохон үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгч байжээ.

2018 онд шилтгээнд засвар үйлчилгээ, сэргээн засвар хийхэд хэт өндөр зардалтай байгааг мэдээд ар гэрийнхэндээ юу ч хэлэлгүй Германы Засгийн газарт ердөө нэгхэн еврогоор зарсан аж.

Үе дамжсан шилтгээнийг зуу орчим хуучин уран зураг, гэр бүлийн үнэт эдлэлүүд, эртний тавилга, барималуудын хамтаар зарсан байна. Үүнийг мэдсэн хунтайж Эрнст Август хүүгээ ийнхүү шүүхэд өгсөн байна.

“Германы Засгийн газраас шилтгээнийг сэргээн засварлахад зориулж 14 сая евро гаргахаар аль хэдийн санал баталсан байна. Засгийн газар шилтгээнийг бүхэлдээ төрийн өмч болсныг зарласан аж.

Эх сурвалж: MailOnline

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button