ДЭЛХИЙ

Японы цайны газрууд хүүхдэд үнэ төлбөргүй хоолоор үйлчилдэг

Японд хүүхдэд үнэ төлбөргүй хоолоор үйлчилдэг цайны газрууд байдаг юм байна. Токиод төвтэй “Musubie” үндэсний хүүхдийн цайны газрыг дэмжих төвөөс 2021 оны хоёрдугаар сард хийсэн судалгааны үр дүнгээс харахад хүүхдийн цайны газруудын ердөө 10 орчим хувь нь буюу хүүхдүүдэд үнэ төлбөргүй эсвэл хямд хоолоор үйлчилдэг аж.

Зарим газрууд нь долоо хоногт нэг, сард нэг удаа ажилладаг юм байна. Харин зарим нь өдөр бүр ажилладаг. Хоолных нь материалын 70 орчим хувь нь хандиваар бүтдэг бол үлдсэн хувийг нь дотоодын компаниуд хариуцдаг.

Ташрамд сонирхуулахад, хоолоор үнэгүй үйлчилдэг газрууд руу хүүхэдтэйгээ хамт очсон томчууд мөнгө хандивлаж болдог ажээ.

М.НАМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button