УЛС ТӨР
П.Сайнзориг: Унаач хүүхэд бэртвэл эмчилгээний зардлыг уяач, морины эзэн ХАРИУЦНА
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.
Энэ үеэр ХЗДХЯ-ны ТБНД П.Сайнзориг "Унаач хүүхдийн насны асуудал долоо ба түүнээс дээш байсныг найм ба түүнээс дээш байхаар хуульчилж байгаа.
Мөн баяр наадмын өдрүүдэд зөвхөн даатгал үйлчилж байсныг бүтэн жилийн даатгал болгож өөрчилсөн. Эцэг эхийн зөвшөөрлийг заавал бичгээр авах, даатгалын нөхөн олговор олгодог болно.
Хүүхэд унаж бэртвэл эмчилгээний зардлыг уяач, морины эзэн хариуцах заалтуудыг оруулсан. Хүүхдүүдийг стандартын хувцас хэрэгсэлтэй байхаар тодорхой тусгасан" гэлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.