УЛС ТӨР

Д.Сарангэрэл гишүүн ЗӨВХӨН ЭМЭГТЭЙ бизнес эрхлэгчдийг дэмжих хууль санаачилжээ

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай" хууль санаачилж, үүндээ олон нийтийн саналыг авч байна. Тэр зургадугаар сарын 8-нд тус хуулийн төслийг эхийг Lawforum.parliament.mn сайтад байршуулжээ.

Энэ хуульдаа: Аливаа төрийн өмчит компани, үйлдвэр, газар болон төрийн бус байгууллагын ажилтнууд хийгээд гадаадын иргэдийг хамааруулж авч үзэхгүй гэж тусгажээ.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ИНГЭЖ ДЭМЖИНЭ

Уг хуулийн төслийн 5 дугаар зүйлд "Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжихэд баримтлах зарчим" хэсэг байна. Үүнд:

  • 5.1.1. тодорхой салбар дахь хүйсийн тэгш бус төлөөллийг тэнцвэржүүлэхэд түлхэц өгөхүйц дэмжлэг үзүүлэх
  • 5.1.2. аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хангах
  • 5.1.3. аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдэд үзүүлж буй аливаа дэмжлэг ил тод, нээлттэй байх
  • 5.1.4. аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоонд тулгуурлах
  • 5.1.5. эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөр эрхлэлтийг бууруулах бодлого баримтлах гэж заажээ.

Мөн хоёрдугаар бүлэг, төрөөс аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлд баримтлах зарчмуудын нэгэнд буюу 6.1.2-т "Санхүүгийн дэмжлэгийг тэргүүн ээлжид хүртэх боломж бий болгох" хэмээсэн нь анхаарал татна.

БӨӨРӨНХИЙ ЗААЛТТАЙ, ЭМЭГТЭЙЧҮҮДДЭЭ ПОПУЛИСТ ХУУЛЬ

Мөн тус хуулийн 10.1-т "Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ", 10.2-т "Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус зааж, хариуцлагажуулжээ.

Хуулийн төслийг бүхлээр нь уншиж үзэхэд яг эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд бодитой гарц гаргалгаа, хууль эрх зүйн орчин бий болгосон шинж төдийлөн бага. Бөөрөнхий, ерөнхий заалтууд. Нөгөө талаар энэ нь УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн эмэгтэйчүүдэд таалагдах популист нэгэн оролдлого болж харагдах юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
90000000
90000000

Энэ нэг эргүү чавганцаа аваачээ Занданшатар аа. Чи л төрийн гатан эжий мэжий гэж байж элийрүүлчлээ.

Зочин
Зочин

eregtei ni ??

Зочин
Зочин

Занданшатар ийм төрийн гатан ижийтэй ккк

Зочин
Зочин

Зөв байж болохийн

Зочин
Зочин

нийлээд хов базааад доод үеэн дарамталсан эгч нар олноорооо төрд гараад ёстой дэмий. Хөгжилгүй гацчихсан ийм төрийн хувийн байгууллагууд зөндөөө учир нь тэд өөрөөмөө илүүг болон доод үеэн хүлээн зөвшөөрдөггүй ажлын газрын дарамтлагч нар л байдаг

Зочин
Зочин

ЭМЭЭ ТА ЯАГААД АЙГААН ЭМЭЭ МИНЭЭ ТА ГОСТУУ БАЙНА УУ? ИНГЭЖ ТАНЫГАА ОГЦОМ ТЭНЭГТЭНЭ ГЭЖ ДААН Ч САНАСАНГҮЙ БОДСОНГҮЙ ЗҮҮДЭЛСЭНГҮЙ ЯВЛАА ДАА.ЭРЭГТЭЙЧҮҮД НӨГӨӨХӨӨ САНЖИГНУУЛААД ХУУЛЬГҮЙ ХОЦРОХ ЮМ УУ? ХӨӨРХИЙ ГАЛЗУУЧУУД ОЛШИРООД ЭНЭ УЛС ОРОН БЫСДА БОЛЛОО

Зочин
Зочин

erguuu

Зочин
Зочин

Шал балай хууль гаргаж байх юм. Хийх ажил байхгүй, эргүү хүний хийдэг ажил...

Sagi
Sagi

Ene huulin tusul n bna shdee, huulin tusul deer erunhii l zaaltud tusgagdana. 2t Lawforum.parliament.mn -r sanal avj bna shdee, sanal shuumjee bichij boloh n bn shd. zugeer shuumjlehin orond ooroo garts gargalgaag n sanal bolgoj bolhoor baina., Mon emegteichuud l buh ajliig hiij baina, niigemd emegteichuuded tulgardag tegsh bus baidal ochnoon bna, yagad iim huulitai bolj bolohgui gej?

сонгогч
сонгогч

Хүйсээр явлалгүй бизнес эрхлэгчдийг дэмжээч. Улс эх орноо өрнөөс нь харга, хөгжүүл, та нарын ярьж байгааг сонсоод дотор муухайр ч байна. Ийм хүмүүсийг сонгосондоо харамсаж байна

Холбоотой мэдээ

Back to top button