Нийгмийн

Б.Тэргэл: Энэ зуны трэнд нил ягаан өнгө, өв тэгш хуваалт ба хээтэй загвар

Fashuned consulting agency-ийг үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа хариуцсан захирал, хувцасны зураач дизайнер, загварын стилист мэргэжилтэй. Соёл урлагийн их сургуулийн харьяа Дүрслэх урлагийн академийг Хувцасны зураач, загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн. Монголын загварын сэтгүүлүүд болон энтертайнмэнт салбарт загварын стилистээр ажилласан 10 жилийн туршлагатай Б.Тэргэл 2022 оны зуны хувцас загварын трэндийг ийн тодорхойлж байна.

2022 оны трэнд өнгө -Нил ягаан, номин цэнхэр, пастель шар...

Хавар зуны чиг хандлагын талаар ярихын тулд энэ зуны улиралд зонхилох өнгөөс эхлэн ярих нь чухал. Жил бүрийн арван хоёрдугаар сард олон улсын Пантоне өнгөний институт нь ирэх жилийн трэнд өнгийг тодорхойлон зарладаг ба сонгосон өнгө нь тухайн жилдээ бүтээлч салбар болох хувцас загвар, урлаг дизайн гэх мэт бүхий л салбарт чухал байр суурь эзэлдэг. Энэ жилийн трэнд өнгө нь Very Peri буюу нил ягаан өнгө хэмээн зарласан. Мөн энэ жил тод улбар шар, номин цэнхэр, пастель шар, усан ягаан өнгүүд зонхилж байна.

Энэ зуны онцлох чиг хандлага- 70, 80, 90 оныг санагдуулам  Vintage хэв маяг

Энэ жилийн онцлох чиг хандлага бол хуучны 70 80 90 оныг санагдуулам Vintage хэв маяг эргэн ирснийг загвар зохион бүтээгчид энэ жилийн коллекцидоо өөрсдийн давтагдашгүй ялгарлаараа илэрхийлж байна. Энэ зуны трэндийг ярихдаа Монгол брэндүүдээсээ онцлон хүргэлээ.

Өв тэгш хуваалт ба хээ

Энэ зуны трэндэд биеийн хэлбэрийг тодотгосон хуваалттай, романтик стилийн уяж өмсдөг даашинз болон амьтны гаралтай хэвлэл нь олон жилийн турш трэнд болсоор ирсэн ба тэр дундаа хөндлөн хуваалттай хээ нь энэ зуны онцлог трэнд болж байна.

“ Dear Lumiere ” брэндийн зуны коллекцоос

70 аад оныг санагдуулам гурвалжин зах ба классик юбка

Загвар нь үргэлж хувьсаж өөрчлөгддөг бол стил үүрд мөнх оршдог гэж алдартай загвар зохион бүтээгчийн хэлсэн үг байдаг. Энэ жилийн трэнд бол яах аргаггүй 70 аад оны стилийг санагдуулам шовх гурвалжин хэлбэртэй өргөн зах болон нарийн хуваалттай А силуэттэй урт болон мини юбка байна.

“Line styling” брэндийн хавар зуны коллекцоос

Гэрэлтсэн торон загвар болон тод гялгар материал

Энэ зуны онцлох трэнд нь нэвт гэрэлтсэн торон, сүлжмэл загварууд, мөн тод гялалзсан гэрэл ойдог материалтай загварууд орж ирснээр зөвхөн баяр ёслолын үед л өмсдөг гэх ойлголтыг халж өдөр тутамдаа ч тохируулан өмсөх боломжой болсныг онцлож байна.

                            “Line styling” брэндын хавар зуны коллекциос

Нөмрөг ба хүрэм мэт урт кардеган

Энэ зуны трэндэд мөн классик стилийг минимал стилтэй хослуулсан H силэуттэй нөмрөг болон урт загвартай кардеганыг даашинз дээр хослуулан өмсөх нь энэ зуны онцлох трэнд болж байна.

“ Gold cashmere ” хавар зуны коллекциос

Энэ зуны онцлох трэнд болж буй гоёл чимэглэл

2022 он албан ёсоор өнгөрсөн загварын чиг хандлагыг эргүүлэн авчрах, шинэчлэх жил болж байна. Энэ зуны хуучныг санагдуулам сувдан болон чулуун үнэт эдлэл, эргэн ирсэн ба урт загвартай гинж болон цацаг чимэглэлтэй гялтгасан шигтгээтэй ээмэг трэнд болж байна.

“Fashuned consulting agency” загварын зөвлөх агентлаг нь 2020 онд үүсгэн байгуулагдаж 2022 оноос эхлэн идвэхтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Бид байгууллага болон хувь хүний брэндинг, стиль ба имиж тодорхойлох, үнэт зүйлийг бий болгох зэрэг үндсэн үйл ажиллагаанаас гадна олон улсад Монгол үндэсний брэндүүдийг танилцуулах, загварын шоу зохион байгуулах олон улсын зах зээлд худалдаанд гаргах зэрэг зөвлөх, зуучлах үйлчилгээ үзүүлж байна. Бид Итали улсын Милан хотын загварын долоо хоногт оролцох албан ёсны эрхтэй төлөөлөгч компани бөгөөд Emerging Talents Milan, Taerus PR Agency гэх зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг. Бид Монголын хувцас загварын салбарыг хөгжүүлэх, үүнд өөрсдийн хувь нэмрийг оруулан олон улсад өрсөлдөхүйц брэндийн чадвахыг нэмэгдүүлэх, дотоодын аж үйлдвэрийг чанаржуулах зорилготой.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-22 09:36

2022 ond sodon ongonvvvd mooodend orohneeeeee

Зочин
Зочин
2022-06-22 09:36

хэрэгтэй мэдээлэл байна баярл�##�ааа

Зочин
Зочин
2022-06-22 09:37

Chuhal medeeelel bn shvvv

Зочин
Зочин
2022-06-22 09:37

Ингэж нэг миний дуртай өнгөнүүд моденд орох гэж

Зочин
Зочин
2022-06-22 09:37

Содон өнгө загварууд та�##�агдаж байна

Холбоотой мэдээ

Back to top button