НИЙГЭМ

Наадмын маргааш Бөхийн өргөөнд бясалгалтай

Наадмын маргааш буюу долдугаар сарын 13-нд Бөхийн өргөөнд бясалгал зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, уг бясалгалд Бурхан Буддагийн заасан Випашяна бясалгалд сууж дүүргэсэн хүмүүс суух боломжтой аж.

Энэ талаар Монголын випашяна судлалын төвийн тэргүүн Д.Ширэндэв "Випашяна бясалгалд сууж дүүргэсэн эрхэм буяны садангуудыг УБ хотноо түүхт Улс тунхагласны 100/101 жилийн баяр наадмын үйл ажиллагаанд оролцож төв цэнгэлдэхдээ бөхөө үзээд долдугаар сарын 13-ны их дүйчэн бэлэг дэмбэрэлтэй энэ өдөр олон зуун буяны садангуудын хамт нэг өдөр сайхан бясалгаж, эрч хүчээ сэлбэж, буян ихийг үйлдэхийг уриалж байна. Энэ жилийн зуны дунд сарын шинийн 15 буюу долдугаар сарын 13-ны энэ өдөр нь Бурхан Будда Випашяна бясалгалын устан алга болсон аргыг нээн олж төгс гэгээрэлд хүрснийхээ дараа анхны таван шавьдаа ном сургаалаа айлдаж номын хүрдийг эргүүлж эхэлсэн их дүйчэн өдөр билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан Анапана Випашяна бясалгалаа зааж эхэлсэн баярт өдөр учраас олон зуун бясалгагчид бид цуглаж бясалгаваас та эрч хүчийг мөн бясалгах урам зоригийг олохоос гадна олуулаа бясалгахын ач тусыг мэдэрсэн сайхан үйл явдал болох билээ. Иймээс одооноос ажлаа зохицуулж энэ түүхэн арга хэмжээнд биeчлэн оролцохыг уриалж байна" хэмээжээ.

М.НАМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x