ЭХЭМҮТ-ийн хүүхдийн поликлиникийг Улсын аварга О.Хангайн нэрэмжит болгоно

Тулгар төрийн 2231, Их Монгол улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадам болж өнгөрлөө. Энэ жилийн наадамд Улсын харцага О.Хангай арав давж, аварга болсон.
Тэгвэл түрүү бөхийн бай шагналд энэ жил автомашин бэлэглэх биш, ЭХЭМҮТ-ийг засварлаж, тохижуулахаар болсон нь анхаарал татаж байна. "Тоёота Сэйлс Монголиа" ХХК-ийн хувьд улсын их баяр наадмын түрүү бөхийн бай шагналыг есөн жилийн турш олгож ирсэн бөгөөд энэ удаад ийм ондоо хувилбар сонгожээ.
Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн поликлиникийн тасгийг түрүү бөхийн бай шагналаар засварлаж, Улсын аварга О.Хангайн нэрэмжит болгохоор болсон байна.
Тус төвийн хүүхдийн амбулаторийн хэсгийн 283.8 м.кв талбайг тохижуулах бөгөөд энэ талбайг үйлчлүүлэгч нарт тухтай, хэрэгцээтэй болгон тохижуулахаар засварын ажлыг эхлүүлээд байна. Өдгөө үргэлжилж буй засварын ажил ирэх наймдугаар сарын сүүлээр дуусна гэдгийг албаныхан мэдэгджээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ компани маш зөв шийдвэр гаргасан байна. Энэ бөхчүүдэд өндөр бай шагнал өгөх хэрэггүй. Яагаад гэвэл өндөр бай шагналын төлөө допинг хэрлэдэг. Мөн нэгнийгээ өрөвдөж хайрлахыг огоорч алахаас буцахгүй болчихсон.
МАШ ЗӨВ
saihan awargatai bollooo
Засвар хийж өгдөг нь сайн хэрэг, юү юүгүй нэрэмжит болгодог нь утгагуй