НИЙГЭМ
Дарханы замын хоёрдугаар багцын урсгалыг нээлээ
"Дарханы зам"-ын хоёрдугаар багц буюу Хар модот даваанаас Урьхан хүртэлх замын Баянчандмань төвөөр дайран өнгөрөх замын урсгалыг нээсэн байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 км авто замын их засвар, шинэчлэлтийн ажлын явцыг багцлан танилцуулбал:
- Нэгдүгээр багц буюу баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх Азийн хөгжлийн банк (АХБ)-ны санхүүжилтээр хэрэгжиж буй автозамын барилгын ажил 94.13 хувьтай, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны барилгын ажил 57.77 хувьтай
- Хоёрдугаар багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэлх автозамын барилгын ажил АХБ-ны санхүүжилтийнх 42.23 хувь, ЕСБХБ-ынх 27.5 хувь
- Гуравдугаар багц буюу Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх авто замын АХБ-ны санхүүжилтийнх 95.93 хувьтай, ЕСБХБ-ынх 24.16 хувь
- Дөрөвдүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх авто замын АХБ-ынх 23.65 хувь, ЕСБХБ-ынх 23.15 хувь
- Тавдугаар багц буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх авто зам АХБ-ынх 95.54 хувь, ЕСБХБ-ынх 41.06 хувийн гүйцэтгэлтэй байна.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эхний нэг урсгал зам нь 2024 оны сонгуулийн өмнө 2 урсгалт 4 эгнээ зам нь бүрэн гүйцэд жинхэнэ утгаараа цогцоороо 2028 оны сонгуулийн өмнө жин тан болно оо. Тийм л д8р зураг харагдаж байна лээ дээ.
Яралзтал. Язганатал. ажиллаж байгаа юм бужигнасан хүн хүч ееер харагдахгүй л байна ш дээ.
СОНГУУЛЬ ХУРДАН БОЛООСОЙ САЙХАН ЗАМААР ЯВНА ДАА