Нийгмийн

FACT CHECK: Энэ жилийн наадмаар 23 унаач хүүхэд нас бараагүй

Сошиал орчинд энэ жилийн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 23 унаач хүүхэд бэртэж, нас барсан гэх мэдээлэл түгж, олны анхаарлыг татаад байна.

Тэгвэл эл мэдээллийн анхны эш сурвалжийг хөөж үзвэл, НЦУГ-ын хэлтсийн дарга Б.Батзориг иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх үеэрээ тоон статистик дурдсантай холбоотой байна.

Тэрбээр "Энэ оны эхний зургаан сард 1400 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон харамсалтай тоо байна. Хурдан морь унаж байгаад бэртэж, гэмтлээ даалгүй нас барсан 23 тохиолдол байна. Мөн өндрөөс унасан 10, Туул гол орчимд живж нас барсан 11 тохиолдол бүртгэгдсэн" гэж ярьжээ.

Үүнээс харахад, 23 унаач хүүхдэд холбогдох статистик нь 2022 оны эхний зургаан сарын хүрээнд байна. Харин энэ жилийн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд унаач хүүхэд гэмтэж, нас бараагүй гэдгийг НГБХЗГ-аас ч мэдээлээд байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин БӨ
Зочин БӨ

ТЭГЭЭД 6 САРД ИЙМ ОЛОН ХҮҮХЭД ЭНДЭЖ НАС БАРСАН НЬ САЙН ҮЗҮҮЛЭЛТ ҮҮ?

Зочин
Зочин

Ашгүй дэээ. Ийм мэдээлэлд суурьтай хандах хэрэгтэй байгаам шдээ

Зочин
Зочин

Сайхан мэдээ бна. Баярлалаа

Зочин
Зочин

Ганц наадмаар ийм олон хүүхэд нас барсан гэдэгт хүмүүс итгээд маш их цочирдож өөр хоорондоо ярилцаж эмгэнэж байсан шүү.Цагдаагийн албан хаагч хүн ийм буруу мэдээлэл гаргасан нь дэндүү хариуцлаггүй байна.Хуурамч мэдээлэл тараасан гэдгээр арга хэмжээ авч бүх мэдээллийн хэрэгсэлээр залруулга гаргахгүй бол олон хүмүүс буруу мэдээлэлтэйгээ яваа байхаа.

Зочин
Зочин

Хурдан морь унаж байгаад бэртэж, гэмтлээ даалгүй нас барсан гэхээр өвөл, хаврын аюултай улирлаар уралдуусан бх нь үү?

Эунёор
Эунёор

Харин тиймээ 23 хүүхэд үхчлээ гэж хуцалдаад мэдээллээ хянаач ацнуудаа

зочин
зочин

Монгол морь хэзээ ч унасан хүүхдээ алдаггүй юм. МОРЬ,МОНГОЛ 2 ХОЛБООТОЙ ЮМ. ХЭЗЭЭ Ч ХУРДНЫ МОРЬ ХҮҮХДЭЭ ҮХҮҮЛДЭГГҮЙ ЮМ УНААЧ ХҮҮХЭД БАЙСАН БОЛОХООР САЙН МЭДНЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button