Нийгмийн

БАЯН-ӨЛГИЙ РҮҮ АЯЛАГЧДЫГ БАЙШИН, ГЭРТЭЭ ҮНЭГҮЙ ХОНУУЛДАГ АЛМАГҮЛ: Хүн чанараа хөгжүүлье

Женисхан Алмагүл нүүр номондоо дээрх зарыг нийтэлсэн нь олон хүрээд байна. Зарыг нийтэлснээс хойш дөрвөн ээлжийн 37 хүн эднийд хоноод явжээ.


-Таны нийтэлсэн зар олон хүнд хүрчээ. Үйлчилгээ авахаасаа илүүтэй танаар бахархсан, танд талархсан хүмүүсийн сэтгэгдэл олон байна?
-Амралт зугаалгын үеэр хүмүүс Баян-Өлгий аймаг Өлгий хотод орой орж ирээд хонох газар хайгаад явдаг. Энэ нь жирэмсэн бүсгүйчүүд, нялх хүүхэдтэй хүмүүст их хүндрэлтэй ш тээ. Тийм учраас манай казах гэр, байшинд үнэгүй хоноод, өөрсдөө аяллын хэрэгслээ ашиглаж хоол ундаа хийж идээд, хашаанд машин тэргээ засах, тоглож наадах зэргээр тухлаад яваарай гэж байгаа юм. Анх манай ах шөнө залгаад жирэмсэн эхнэр, нялх хүүхэдтэй олон айл буудал олдохгүй явна, чи тусалж болох уу гэж асуусан. Тэгэхээр нь болноо хүрээд ир гэхэд барилгын ажил хийдэг таван гэр бүлийн 22 хүн ирсэн. Хоёрынх нь эхнэр жирэмсэн.
-Хоёр тусдаа хашаа, гэр байшингаар үйлчилж байгаа гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Нэг хашаанд казак гэр, өвөл, зуны сууц бий, мөн голын эрэг дээрх лагерийн хашаанд зуны сууц байна. Би өөрөө дөрвөн хүүхэдтэй хүн. Нөхөр маань ч тэр, миний хүүхдүүд ч тэр бүгд хүнд туслах дуртай. Бид чинь монгол ахан дүүс шүү дээ.


-Зар тавьснаас хойш олон хүн ирэв үү?
-Хамгийн эхэлж ирсэн таван гэр бүлийн 22 хүн Таванбогдоос буцахдаа бас ирж хоноод явсан. Ховд, Архангай аймгаас ирсэн. Дөрвөн ээлжээр 37 хүн ирээд байна. Маргааш Ховдоос найман хүн ирнэ. Би хүмүүс ирээд залгахаар газарчилж зааж өгөөд, түлхүүрээ үлдээж байгаа. Тэр хүмүүс өөрсдөө ая тухтай байж байгаад гэр, байшингаа цоожлоод явна. Би орон байраар л тусалья, хоол ундаа өөрсдөө хийж идээрэй гэсэн.
-Та өөрийгөө танилцуулаач?
-Би Өлгий хотын нэгдүгээр сургуульд бага ангийн багш. Миний нөхөр Ризабек бас багш. Манайх хоёр хүү, хоёр охинтой. Бид гэр бүлээрээ хүнд туслах дуртай. Хүнд тус болж явахад ажил үйлс үргэлж бүтэмжтэй байдаг.
-Хүмүүст хандаж юуг хэлэх вэ?
-Өнөөдөр бүх зүйл хөгжиж байхад хүн чанар л хөгжихгүй байна. Тэгэхээр хүн чанараа хөгжүүлье гэж хэлмээр байна. Бас алс холоос аян замд ядарч яваа бол Өлгий хот дээр ирээд залгаж, манай гэр, байшин, хашаанд амраад хоноод яваарай гэж хэлмээр байна.
-Баярлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Б Мөнхбат
Б Мөнхбат
2022-07-18 08:01

Үнэхээр сэтгэлтэй ах эгч 2т т�##�архаж байна ажил амьдар�##�д нь улам их амжилт хүсэё монголын маань мянга мянган хүмүүс сургамж аваасай ах эгч 2с

zochin
zochin
2022-07-18 08:12

Bayrallaa,Ajil xodolmor n ondor eruul enx sain saixan buxniig xusen erooe.

Зочин
Зочин
2022-07-18 08:15

Сайхан сэтгэлээр хүмүүст туслаж байгаа та нартаа баярл�##�аа

Зочин
Зочин
2022-07-18 08:48

Ymar hair ym be bayrlalaaa

Зочин
Зочин
2022-07-18 09:44

Сэтгэлийн сайханаар түмэндээ тус болоё гэсэн сайхан сэтгэлтэй бүсгүй байна.
Та 2 ын амьдр�##�д аж жарг�##� сайн сайханыг ерөөе!
Жилээс жилд аялагчид БАЯН ӨЛГИЙ. АЛТАЙ ТАВАН БОГД гэж олноор зорьдог болсон байна.

Зочин
Зочин
2022-07-18 09:44

Зс худлаа шүү. Тийм их баяжчихсан хүмүүс юм уу. Нэг хоёр хүн бол хамаа �##�га. Машин машинаар нь буудлаас илүү үнэгүй хүн авч гэрт хонуулаад мах чанаж өгөөд гаргадаг юм байх уу

Зочин
Зочин
2022-07-19 03:42
Reply to  Зочин

uur shugee bitgii bod.Saihan setgeltei olon hun baidag yum.

Bota
Bota
2022-07-18 15:35
Reply to  Зочин

Ooo zaza manai egch bga unen hudala gewel zalgad ochin bno shv

Энхтөр
Энхтөр
2022-07-18 15:03
Reply to  Зочин

Энэ үхрийг аоаад идчих юмсан

Зочин
Зочин
2022-07-18 12:23
Reply to  Зочин

чи митинг хаягаа мансан илжигнүүд бол тэгж чадахгүй. Энэ митинг хүмүүс Өлгийд маш олон байна. Чадв�##� ирээд үз, м�##� мину

zochin
zochin
2022-07-18 12:29

Ямар сайхан хүмүүс вэ

Зочин
Зочин
2022-07-18 13:38

Дараа жил зочилно ямар утсаар холбогдох вэ

Барс
Барс
2022-07-18 14:00

Мянга сайхан сэтгэл гаргасан ч монголчууд ойлгохгүй муулдагаараа муулна доо атаархуу хүмүүс шүү дээ

Зочин
Зочин
2022-07-18 14:14

Manaihan bas soyltoi tseverhen bgad yvaaraidaa mundag emegteid mash ih bayrlaa medeej mongogui humuus l bayn olgiigeer yvav gej hen hendee talarhaj tuslaj bga setgelee oilgoltsoj tseverhn bgarai

Зочин
Зочин
2022-07-18 17:25

Мундаг юм аа. Манай Монголчууд хамгийн түрүүнд мөнгө л боддог болсон. Үлгэр жишээ авцгаа

Зочин
Зочин
2022-07-18 17:37

Ymar saihan hvmvvs be bayarllaa

Зочин
Зочин
2022-07-18 17:45
Reply to  Зочин

unen bol shanaa.utas bna uu

Амарсайхан
Амарсайхан
2022-07-18 17:43

Сайхан улажл�##� түүх соёлтой ард түмэн шүү оёсон шидсэн ширсэн ширдэг гээд л мөн ч гоё ийм сайхан орчинд амраад ирэхэд буруудахгүй байх хажууд нь тэр сайхан сэтгэл бүүр сайхаан энэ сайхан гэр бүлд аз жарг�##� хүсье

Ж,Асем
Ж,Асем
2022-07-18 18:27

Сайхан сэтгэл гаргаж буй нэгэндээ дэм өгөөд өөриймсөг хандаарай даа Манайхан ч зарим нь хэцүүштээ

Алтанцэцэг
Алтанцэцэг
2022-07-18 18:33

Баярл�##�аа сайхан сэтгэлт бшсгүй минь

Зочин
Зочин
2022-07-18 20:04

Багш хүний нинжин сайхан сэтгэл бна даа. Маш том буян хийж байгаа сайхан хүмүүс байна,баяр хүргэе. Ажил үйлс нь үргэлж дээшээ байх болтугай.

Zolo
Zolo
2022-07-18 20:43

Yamar uhaalag ger bvl ve ta nartaa az jargal hvsie hvnd tuslah ni irgeed buyan ni bum bumaar vrjinedee

Баатар
Баатар
2022-07-18 21:45

Айн санааны үзүүрт тос аз жарг�##�ыг хүсьё

Болд
Болд
2022-07-19 09:48

Бидний цөөхөн Монголчууд энэ мэт нэг нэгнээ дэмжиж , туслаж байгаа ямар сайхан юм бэ . Бид цөөхүүлээ шүү . Саыхан сэтгэлтэй гэр бүлд аз жарг�##� сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе .

Зочин
Зочин
2022-07-20 10:49
Reply to  Болд

Хилийн цэрэгт явхын өмнө жил 22-р баазын жолооч найзынхаа хамт Баян-Өлгийн Дэлүүн суманд ачаа буулгах тээврийн цуваанд аялж билээ. Ачаагаа буулгасан бид хоноглохоор нэгэн хасаг айлаас зайдуухан хоноглохоор парклан оройн хоолоо зэхэх зуур нөгөө айлын бага хүүхэд ирэн бидэнд аавынхаа урилгыг дамжуулан биднийг шинэ хоньны мах, шөлөөр дайлж билээ. Би үүнээс болж армид адлагдсан казакууыг өмгөөлдөг
цуут эр болсондоо.

Зочин
Зочин
2022-07-19 10:04

Сайхан юмаа. Манай Казахуудын дотор ийм хүмүүс олон байдаг. Ялангуяа гадаадад ажиллаж амьдарч байгаа казах хүмүүс монголчууддаа их туслаж дэм болдог гэдгийг уншиж байсан юм.

Зочин
Зочин
2022-07-19 10:07

Гагцхүү очсон хүмүүс нь эд хогшлыг нь эвдэж гэмтээгүй сайхан хоноод цэвэрлээд явах хэрэгтэй шүү. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг байхаа

Зочин
Зочин
2022-07-19 16:16

BI KHALKH MONGOL.. BIDEN DOTOR IIM KHUN??????

Зочин
Зочин
2022-07-19 23:30

Д�##�идуулахгүй.Чин сэтгэлээсээ баярласнаа хэлээд гэр байшинг нь угааж цэвэрлээд явж байгаарай

Холбоотой мэдээ

Back to top button