Нийгмийн

Т.Цэрэн: Сайхан-Овоо сумын иргэд шүүх дээр ялж, хоёр сайхан хайрханаа аварч чадлаа

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэр Бадрах-Овоо гэх газар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг "Пүрэвбат-Хишиг" ХХК, , Баян-Овоо нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг "Гранд флюорит" ХХК-д тус тус хууль бусаар олгосон байна. 2020 онд аймгийн засаг даргын үйлдсэн энэ хууль бус зөвшөөрлийг нутгийн иргэд 2021 оны сүүлчээр мэдэж, нэгдэн улмаар "Онги голын хөдөлгөөн" ТББ-д хандсанаар тэд өчигдөр /2022.07.21/ шүүх дээр ялж, тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулахаар болов. Нутгийн тахилгатай хайрхдаа ухуулж, сэндийчүүлэхээс хамгаалж чадсан нутгийн иргэд "Хоёр сайхан хайрхан нуруу амсхийлээ" хэмээн нутаг усаа хайрлаж, хамгаалах сэтгэлээ илэрхийлжээ. Тус хэргийг хариуцаж ажилласан "Онги голын хөдөлгөөн" ТББ-ын гишүүн Т.Цэрэнгээс тодруулга мэдээлэл авлаа.

-Та бүхэнд баяр хүргэе. Ерөнхий мэдээлэл өгөөч?
-Говийнхон намхан ч бай тэр уулсаа хайрхан гэж үздэг. Ийм л хоёр хайрханд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын лицензийг 2020 онд аймгийн засаг даргын захирамжаар олгосон. Нутгийн иргэд үүнийг 2021 оны сүүлчээр мэдэж, "Онги голын хөдөлгөөн"-д хандаад 2022 оны хоёрдугаар сард шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Тэрнээс хойш хариуцагч тал шалтгаан тоочиж, шүүх хурал олон удаа хойшилсоор өдий хүрсэн. Өнөөдөр ч гэсэн хойшлуулах гэж үзсэн ч шүүх энд шударга хандлаа гэж харж байна. Нөгөө талаас нутгийн иргэд маш идэвхтэй оролцсон. Зөвхөн хоёр хайрханы нутаг дэвсгэрт орших дөрөвдүгээр багийн иргэдээр зогсохгүй сумын иргэд нэгдэж гарын үсгээ зурсан. Миний хувьд Онги голын эрэг дээр тоглож өссөн хүний хувьд энэ хөдөлгөөнд сайн дураараа нэгдсэн.
-Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох гэж байжээ. Үүнд ямар ашигт малтмал орох вэ? Хэдий хэмжээний газар олгосон байсан бэ?
-"Пүрэвбат-Хишиг" ХХК-д 47.2 га, "Гранд флюорит" ХХК-д 55 га газар олгосон байсан. Түгээмэл тархац гэдэг нь хайрга, дайрга олборлохыг хэлдэг. Суурьшлын бүсээс 160 км энэ газраас хайрга, дайрга олборлож зөөх нь хэнд ч, ямар ч ашиггүй. Харин түгээмэл тархацтай гэдэг нэрээр хайгуулын лиценз авах нь мэргэшсэн хүмүүст ашигтай. байдаг. Энэ газарт хуучны судалгаагаар ховор элементтэй гэж үздэг. Тийм ч учраас эд нар анх өгч, авахдаа цах тахлын үеэр яаруу сандруу ажиллаж, хууль бус гэдгээ нотлох баримтуудыг бий болгосон байдаг.
-Тэр орчим иргэд нутагладаг уу?
-Таван айлын өвөлжөө, хаваржаа, 1-1.5 км зайтай дөрвөн худаг, тойрон нутагладаг хориод айл бий. Дээрээс нь тусгай хамгаалалтад аваагүй ч нутгийн иргэд тахиж шүтдэг тахилгатай хайрхан. Сайхан-Овоо уул уурхайгүй ганц сум, тийм ч учраас нутгийн иргэд бүгдээрээ эсэргүүцсэн. Нэгдэж чадсан. Олон нийтийн эрх ашгийг хамгаалсан энэ төрлийн кэйсүүдэд өмгөөлөгчийн мөнгө дээр асууудал үүсдэг. Гэтэл Сайхан-Овоо сумын иргэд малаа борлуулж, нэгдэж нийлээд шарын үсгээ зураад өмгөөлөгчид тодорхой хэмжээний үнэ хөлсийг өгсөн.
-Газар нутгаа хамгаалахад маш сайн жишээ болжээ?
-Иргэд мэдэхгүйгээсээ болоод эсвэл бүтэхгүйдээ гээд хаяад байдаг. Гэтэл лиценз аваад ухаад эхлэх юмбол зогсоох хэцүү болдог. Иргэд эв нэгдэлтэй байж хамтдаа тэмцэх нь чухал. Ихэнх аймаг сумад тууштай явдаггүй. Хэн нэгэнд найдаад хаядаг. Энэ бол сайн жишээ боллоо. Бид нараас туршлага судалж болно. Чадахаасаа чадахгүй хүртэл явах хэрэгтэй. Энэ удаад таван сарын турш тасралтгүй үйл ажиллагаа явууллаа. "Онги голын хөдөлгөөн" 21 жилийн түүхтэй байгууллага, дээрээс нь нутгийн иргэдийн итгэл үнэмшил, эв нэгдэл энд авч ирлээ. Энэ мэтээр түүчээлээд уухайлаад явбал амжилтад хүрдэг. Иргэдийн оролцоо сул бол хоёр жил хүртэл явж байгаа кэйс манайд байна л байна.
-"Онги голын хөдөлгөөн" ТББ-ын үйл ажиллагааны тухайд?
-Онги бол говийн ганц гол гэдэг. Хангай нуруунаас эх авч Өвөрхангай аймгийн таван сум, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Дэлгэрхангай мөн Өмнөговь аймгийн Мандал-Овоо гээд гурван аймгийн найман сумаар дамжин урсдаг энэ голыг хамгаалах зорилгоор хориод жилийн өмнө энэ ТББ-ыг байгуулсан. Өнөөдрийн байдлаар шинэ залуу үе халааг нь аваад, байгаль орчин хамгаалах үйл хэргийг үргэлжлүүлээд явж байна.
-Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-22 08:56

Ашгүй дээ

Зочин
Зочин
2022-07-22 09:01

Ashgvi deee ard tumniiiheeee toloooo shiidwer gargaj bayrluulshtai medee bna

Зочин
Зочин
2022-07-22 09:01

Магнай тэнийтэл баярлахаар сайхан мэдээ байна

Зочин
Зочин
2022-07-22 09:02

М�##�чид минь хичнээн их баярлаж, уул ус минь баясаж суугаа бол сайхан мэдээ байна

Зочин
Зочин
2022-07-22 09:30

20 онд байсан засаг даргыг үхүүл. 9 үеэр нь

Зоч
Зоч
2022-07-22 10:36

Зөв,Түгээмэл тархацтайд хараа хян�##�т сайн тавих хэрэгтэй.Амжилт

del
del
2022-07-22 12:44

ухаж байж жоохон хөрөнгөтэй болно монгол улс өөр сонголт байхгүй аягүй бол жоохон газраа харамлаж байж аймагаа өрөнд �##�даж мэднэ монгол улс eр нь жаахан бодолтой байх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button