Эрх мэдлийн өмнө нэгдэж, эр зоригийн өмнө бутрагчид
Л.Оюун-Эрдэнийн хамтарсан засаг байгуулна гэдэг мэдээлэл олны амыг ангайлгаж, чихийг дэлдийлгэв.
Тодруулбал, Ерөнхий сайд тархиндаа Томоохон ажлуудыг нь улс төрийн намууд дэмжвэл "Үндэсний эв нэгдэл"-ийн Засгийн газар байгуулах, дэмжихгүй бол МАН дангаараа томилгоог явуулах гэдэг зураглал зурагджээ.
Ерөнхийдөө Цэц рүү гомдол гаргаж, давхар дээлтэй сайд нарыг нэмэх боломжийг олгосон АН-д өрөө төлж байгаагаа ил цагаан гаргах шиг.
АН-аас УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Шадар сайдад, Ц.Туваан Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад, Н.Ганибал Барилга хот байгуулалтын сайдын суудлыг авахаар эрх баригчидтай тохирсон гэх мэдээлэл цацагдав.
С.Одонтуяа, Ц.Туваан, Н.Ганибал,О.Цогтгэрэл нар ҮХНӨ оруулалтын чуулган дээр идэвхтэй гэгч нь орж ирж кнопоо дарцгаасан, эсэргүүцсэн үг ч унагаагүй. Тэднийг О.Цогтгэрэлийг АН-ын бүлгийн даргаар баталгаажуулахын тулд ийнхүү эрх баригч МАН-д саймширч байгаа гэж харж байв. Гэвч цаад зорилго нь засагт орж МАН-тай нэгдэж байж.
Ш.Адьшаа, Ж.Батсуурь тэргүүтнүүд манайд сайдын суудал ирээгүй, ирэх ч үгүй байх ирвэл хүлээж авах ч үгүй гэцгээж байсан.
Гэхдээ АН-ын бүлгийн хамаг бүдүүн дарга нар увайгүйтэл ил цагаандаа гарч МАН-тай жинхэнэ утгаараа эвсэх бололтой. Өнөөдрийг хүртэл олигтой ч сөрөг хүчин байж чадаагүй тэд АН-ыг бүр булшилж жонхууруулах нь ээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Горьдсон нь санаандаа, гозойсон нь салтаандаа бизээ !
АН ямар хүчтэй байнаа Бүлэг байхгүй мөртлөө 2 суудал авнаа гэвэл хүчтэйгээр харуулж байна.Гэхдээ 2024 онд АН засаг авах нь тодорхой.МАН идэж уугаад өрөнд бариулаад 204 КМ замыг 4 жил дууссангүй..Үнэн тасархай ТӨР барьлаа.
АН ыг Зориуд Дапууруулж, Урвагч, Уяаны Ноход хэн байсныг ил болгов
Үнэн үү.МОНГОЛЧУУД ардчилалд хайртай юм уу даа.МАН ардчилалыг нухчин дарснаар МОНГОЛД ДАХИН сэрэхгүйгээ одоо ойлгосон юм болов уу даа