УЛС ТӨР
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал 14.00 цаг хүртэл хойшиллоо
Хуваарь ёсоор өнөөдөр /2022.08.29/ УИХ дахь МАН-ын бүлэг 10.00 цагаас хуралдах товтой байв. Гэвч МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар бүлгийн хуралдаанаа хойшлуулжээ. Мөн Засгийн газарт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн бариагүйтэй холбогдуулан ийн түр хойшлуулсан байна.
Намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Засгийн газрын бүтцэд орох өөрчлөлтийг чухалчлан ярьцгаах бөгөөд 10.00 цагт товлосон ч, 14.00 цаг хүртэл хойшлуулжээ.
МАН-ын УЗ дөрөв хоногийн өмнөх /2022.08.25/ хуралдаанаараа Ховд аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцсэн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Ахлах зөвлөх, Ажлын албаны дарга Э.Болормааг 100 хувийн саналаар дэмжсэн байдаг.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Buzar nam