УЛС ТӨР

У.Хүрэлсүхийн найз "Эрдэнэт үйлдвэр"-ийг удирдана

ҮХНӨ-ийн хүрээнд Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдсөн. Нийт 13 УИХ-ын гишүүн "давхар дээл" өмсөв. Харин өмнөх бүрэлдэхүүн дэх салбартаа мэргэшсэн, улс төрийн гал авдаггүй ч ажил гүйцэтгэгч сайд нартаа дэд сайд зэрэг бусад албан тушаал амлана гэгдсэн. Энэ хүрээнд Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх нарын дэд сайд болох тохироо эхнээсээ мэдээлэгдэж байна.

Тэгвэл, УУХҮ-ийн сайд асан Г.Ёндонг дэд сайдаар бус "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирлаар томилохоор болсон байна. Г.Ёндон сайд болохоосоо өмнө "Монголросцветмет" ТӨҮГ-ын даргаар ажиллаж байсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн найз гэгддэг. Энэ үүднээс УУХҮ-ийн сайдад дэмжигдсэн. Харин одоо Х.Бадамсүрэнгийн оронд "Эрдэнэт үйлдвэр"-т очиж буй нь Ерөнхийлөгчийн төрийн томоохон өмчүүд дэх нөлөөллөө лавшруулж байгаагийн илрэл юм.

Томилгоог өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Арай арай

Зочин
Зочин

БИТГИЙ ХҮҮКИЙГ МУУЛААД БАЙГААЧ ЭНЭ ЧИНЬ ХЭНТИЙГЭЭС ТОДОРСОН ХУВИЛГААН ИХ БОГД ЧИНГИС ИРЦЭН Ч ЮМ УУ? ХЭН МЭДЛЭЭ ЯВААНДАА БҮХ ДЭЛХИЙГ Ч ЗАХИРЧ МЭДНЭ ШҮҮ ХӨӨРХИЙ МУУ ХҮҮК ХЭНТИЙГЭЭС ТОДОРСОН ДАРААГИЙН ХУВИЛГААН ОЮУК БАЙНА ТОЛГОЙ НЬ ДАНХАЙЧИХААД БАС Л ЧИНГИСИЙН ИХ ЖАНЖДЫН НЭГ НЬ БАЙХ ГЭЖ ААВ ЭЭЖ ХОЁР ЯРИАД ЗУРГАНД НЬ МӨРГӨӨД БАЙНА ЛЭЭ.ЗАНДАНШАТАРЫГ БАС БАЯНХОНГОРООС УГШИЛТАЙ Ч БАС Л ЧИНГИС ХААНТАЙ ИХ ТӨСТЭЙ НҮДЭЭ ОЙР ОЙРХОН ТАТВАГНУУЛДАГ ГЭЖИЙЛЭЭ ЧИНГИС ХААНТАЙ ХАМТ АРХИ УУЖ БАЙСАН ХҮН ЯРЬЖИЙЛЭЭ ЧИНГИС АГАА НҮД НЬ ИНГЭЖ ТАТВАГНАДАГ БАЙСАН ГЭСЭЭН ХҮҮКИЙГ ТҮҮХ ТӨРҮҮЛСЭН ИХ МОНГОЛЫН ХААН

Холбоотой мэдээ

Back to top button