УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдыг "тавтай морил" гэв

ОХУ-ын Владивосток хотод “Дорнын эдийн засгийн форум”-ын ээлжит VII чуулган болж байна. Тус чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байгаа билээ. Тэрбээр үг хэлж хөрөнгө оруулагчдыг урьжээ.

Тодруулбал, “Монгол Улсын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тусгагдсан бүс нутгийн ач холбогдолтой томоохон төсөл хөтөлбөрүүдийн тухай товч танилцуулъя. Манай улс 3.3 сая хүн амтай. Хүний хөгжлийн индексээр дэлхийн 189 орноос 99-д үнэлэгдэж байна. Нэг хүнд ногдох ДНБ 4656 ам.доллартай тэнцэж байна. Далайд гарцгүй усан боомтгүй улс. Тиймээс хилийн боомтуудад анхаарч сайжруулах шаардлагатай байгаа. БНХАУ, ОХУ-тай хиллэдэг. Хэрэгжих томоохон төслүүдээ танилцуулж, хөрөнгө оруулагчдыг “тавтай морил” гэжээ.

Маргааш /2022.09.08/ тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх асуудлаар санал зөвлөлдөх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x