УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнийн индэр дээрээс зарласан тусгаар тогтнол

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д Дорнын эдийн засгийн чуулганд оролцож байна. Тэрбээр өчигдөр /2022.09.07/ индэр дээр үг хэлэв. Ингэхдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Монголд хэрэгжүүлэх томоохон стратегийн томоохон төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, хөрөнгө оруулагчдыг урьсан юм.

Энэ үеэрээ тэрбээр “Бид өргөн уудам газар нутагтай. Эрчим хүчээ дотоодод хангаад зогсохгүй, экспортлогч улс болох бүрэн боломжтой. Эрдэнбүрэнгийн УЦС-ыг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтой болсон. Ирэх хавар ажлаа эхлүүлнэ. Мөн бид Эгийн голын УЦС болон бусад цахилгаан станцуудын өргөтгөл шинэчлэлийн ажлыг ОХУ-тай хамтрах саналуудаа авч ирсэн” хэмээсэн юм.

“Тэрбээр олон жил гацсан станцуудаа эхнээс нь шийдвэрлээд эхэлчихсэн. Ямар ч байсан барин урагшлуулна” гэх утга санааг шууд шулуухан хэлчихсэн нь энэ. Ялангуяа ОХУ-ын индэр дээр хэлсэн түүнийг “зоригтой” хэмээн тодотгож, С.Баяраас эхлээд цахим орчинд шагшин магтав.

Ерөнхий сайд болсон цагаасаа залуу хүний зоримог, шазруун зангаараа гаргаж ирсэн шийдэмгий шийдвэрүүд намын ах нарын зэвүү дургүй, заримдаа алга ташилтыг авсаар байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

баяр сайндаабиш шоронгондоо орохшүйн тул пялдагдаж бна

Өвгөн
Өвгөн

Зөнөг өвгөн Баяр яагаад алга ташсанаа санахгүй бна гд бна лээ..ххх..

Зочин
Зочин

САЙН АЖИЛЛАЖЭЭЭЭ

Зочин
Зочин

Жаахан өөртөө итгэлтэй,харц дээгүүр,цаас харахгүйгээр,бага зэрэг бардам,нэгэн цагын их гүрний үр сад шиг бсан бол урамтай л байх байлаа, !

Зочин
Зочин

Ерөнхий сайд хөгжлийн том хөтөлбөрүүд дэвшүүлж тавьж байгаа.Сүүлийн 30 жилд хэн ч ийм алсын хараатай бодлого яриагүй байх аа!Харин хамтран ажиллаж,дэмжигсэд нь хэр байдаг юм бол гэхээс.Та нар хүнийг дипломтой,дипломгүй,хувийн сургууль төгссөн гэж их гоочлох юм.Тэр хүмүүсийн дипломыг харвал бүгд алтан дундууд ч байсан байж магадгүй.Улсыг хөгжүүлэх бодлого барьж чадаж байвал ер нь дипломгүй байлаа ч яалаа.Олон диплом авлаа гээд улсаа шулсан опшорууд л байна ш дээ.Хүнд хандлага чухал.Дараа нь боловсрол орох байх аа!

Зочин
Зочин

Хоёр хөршдөө өөрсдийн хэтийн зорилгоо дажгүй л сайхан танилцуулчихлаа шүү дээ.

Зочин
Зочин

Buh yumaa tailagnaad yu we gazar nutag Tom Ene Ter gd yu heleh gd bgaan

Зочин
Зочин

Хүнийг өөчлөх гэж мөн ядах юмдаа эх орноол гэж бн шүү дээ

Зочин
Зочин

Mundag bn shvv uls bn daa ingeed neg yarih tsag bolsoon odoo ajlaa sain hiih l vldej bn daa hurd heregtei l bn gadnaasaa hvmvvsee duud ashiglaad yav bolomjiig ni olgo gadagshaa yavah hvmvvsee bagasaga ajil urnvvleh heregtei bn manai irgeded tuslvvd uguujuu uguh ni chuhal bn daa

Зочин
Зочин

shine sergeltiin bodlogo 10 jiliin dotor sergeen inter ged bhaar,darhanii zamaa l duusga barag 10jil bolchloo,

Иргэн
Иргэн

Дотроо бодолтой харьцах хэрэгтэй шүү оросуудтай,ер нь эвгүй хөрш шүү,түүхэндээ хэдэн хэдэн удаа манийгаа хятадтай хуйвалдаж чадаж байсныг мартаж ердөө болохгүй дээ

Уншигч
Уншигч

Амжилт.

иргэн
иргэн

Угаасаа л одоо бүх тохироо нь бүрдсэн цаг. Алдаж болохгүй боломжийг зөв ашигласан байна. Амжилт хүсэе.

Зочин
Зочин

Зөв шийдэл шүү. Эрчим хүчний эх үүсвэр болон шинэчлэлийг шийдэхгүйгээр улс орны хөгжил, дараагийн дэд бүтэц, бүтээн байгуулалт, эдийн засгийн өсөлт, тэлэлтийг ярих, харах, хийх боломжгүй гэж бодож байнаа.

зочин
зочин

ерөнхий сайд ийм л байх ёстой бахдууштай шүү түүнээс биш урдны сайдууд шиг тал зассан айсан гөлгөнөсөн нөхөд яаж бусдад нөлөөлж чадах юм

Зочин
Зочин

Эгийн голын усан цахилгаан станц барих нь буруу шүү

Холбоотой мэдээ

Back to top button