УЛС ТӨР

Сураггүй болсон хээрийн эмнэлгийг "Говийн чоно-2022" сургуулилтад ашиглаж байна

Монголчууд коронавирусийн ид цар тахлын үед "100 хүн хүлээн авах чадал бүхий 6.5 сая еврогийн хээрийн эмнэлэг"-тэй болсон билээ.

Тодруулбал, нэг дор 65-100 хүн хүлээн авах хүчин чадал бүхий 6.5 сая еврогийн өртөгтэй хээрийн эмнэлгийг 2020 оны тавдугаар сард Польш Улсын Засгийн газраас өгсөн байдаг. Тухайн эмнэлэг дүрс оношлогоо, лаборатори, мэс засал, эмийн сан, цусны нөөцлүүр, дотрын тасаг, эрчимт эмчилгээ зэргийг үзүүлэх чадалтай байв.

Гэвч коронавирусийн цар тахлын үед эмнэлгийн бараа харж чадахгүй байсан ард иргэддээ хээрийн эмнэлгээ дэлгэж, үйлчилсэн удаагүй.

Хэрэглэхгүй байсаар сураг алдарсан. Эрэл сурал болсон ч албаныхан хаана байгаа тухай ам ангайхгүй өдий хүрч ирсэн билээ.

Тухайн үеийн албан тушаалтнууд буюу Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл, ОБЕГ-ын дарга асан Т.Бадрал, Шадар сайд асан Ө.Энхтүвшин нар мэдэх учиртай ч, таг дуугүй байв.

Гэтэл энэ хээрийн эмнэлгийн сураг ажиг гараад ирлээ. Тодруулбал, энэ сарын 05-наас 11-ний өдрүүдэд зохион байгуулж буй "Говийн чоно-2022" олон улсын сургалт, дадлага сургуулилтад ашиглаж байгаа аж. Ялангуяа онцгой байдлын албаныхны мэдэлд очсон байна. Тэгэхээр эл эмнэлгийг хэзээ ашиглах, ашиглахгүйгээ тэд толгой мэдэн шийддэг болсон бололтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм чухал юмыг чинь дуртай нэг нь ингээд ашиглаад явж байж болдог юм уу

Зочин
Зочин

Улсын төсвөөр л аваа байлгүй юм хайрлаж , зориулалтынх нь дагуу хэрэглэж мэдэхгүй юмааа

Зочин
Зочин

Ийм чухал зүйлийг хүртэл нууж байдаг идэж уухаасаа буцахгүй нөхөд юмаа

Зочин
Зочин

Sarangerel unren butehgvi gishuun shvvv zailaasai

зочин
зочин

За за ашгүй дээ залгичхаагүй л юм байна Хулгайч нараас ингэтлээ айдаг болж дээ.

Зочин
Зочин

ARAI ARAI ARAI

Зочин
Зочин

Онцгойгийнхонд өгдөг буруу, Эрүүл мэндийн яаманд байх ёстой зүйл.

zochin
zochin

yg zoriulaltaar ni ashigllachee.

Холбоотой мэдээ

Back to top button